СЕРИК НАЧИН АНХНЫ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2021-11-22  

Баян-Өлгий аймгийн бөхчүүдээс сүүлийн хоёр наадам дараалан улсын цолтон төрсөн. Сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж буй улсын начин Серик SPS телевизээс санаачилсан "Бахдам гарамгай уран хурц" барилдаанд 7 даван түрүүллээ. Түүнтэй үзүүр түрүүнд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан шалгарсан байна. Шагналын байг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гардууллаа. Баян -Өлгийн бөхчүүдийн амжилт тогтвортой өсөж буйг Өсвөрийн УАШТ-ий 16, 17 насанд тус аймгийн бөхчүүд түрүүлсэн бөхөөс ганц даваагаар дутаж, үзүүрлэсэн үзүүлэлт илтгэнэ. Ийнхүү Монголын баруун хязгаараас ойрын ирээдүйд Баян -Өлгийн хүчит бөхчүүд тодрох цаг ойртжээ. Үүнд нөлөө үзүүлсэн бөх бол яах аргагүй ерик начин юм.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?