ШЕВЧЕНКО ИТАЛИЙН СЕРИЯ-А-Д ДАСГАЛЖУУЛАГЧААР ТОМИЛОГДЛОО

2021-11-22  

 Украйны шигшээ багийн дасгалжуулагч Шевченко Италийн Серия А лигийн Женоа багийг дасгалжуулах боллоо. Энэ бол түүний гадаадын багийг дасгалжуулах анхны томилолт юм. Ажлаа дөнгөж авсан тэрбээр анхны тоглолтоор Рома багтай таарсан. - Рома багийг маш сайн дасгалжуулагч залж буй. Тэр хожлын төлөө төрсөн мэргэжлийн хүн Баг нь ч шаггүй. Олон сайн тоглогчтой. Тиймээс тоглолт хүнд байх болно. Бидэнд дэмжлэг хэрэгтэй. Аль болох олон хөгжөөн дэмжигчид ирэхийг хүсэж байна. Энэ бол хамгийн том дэмжлэг байх болно гэж Миланы тоглогчоор дэлхийд мандаж явсан Шевченко хэллээ. Жозе Моуриногийн удирдлага дор Рома гайхалтай эхэлж, нэг хэсэг хүснэгтийг тэргүүлж байсан хэдий ч, сүүлийн 5 тоглолтонд ердөө л ганц хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор хүснэгтийн найм руу доошилсон. Харин Женоа багийн хувьд ердөө л ганц хожилтой хүснэгтийн 18-д бичигдсэн. Тэд доод лиг унах эрсдэлтэй тулгарсан учир Шевченког дасгалжуулагчаар урьсан байна. Шевченко Украйны багийг Евро-2021-д шигшээ наймд оруулсан чадсан амжилт үзүүлсэн, дасгалжуулагчийн ур чадвар нь эрс дээшилсэн нэгэн гэж Женоа баг үзжээ.

Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?