Б.БАТ-ОРГИЛ /хүний их эмч/: ЭРҮҮЛ МЭНДЙИН ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮЛ ТООГЧ, ИХ МЭДЭГЧ НАР

2021-11-23  

 Дэлхий даяар дахин дахин давалгаа үүсгэж байгаа цар тахалын эсрэг сэлүүрдэх тэмцэх зэвсэг бол АШУ-ны ололт, цөмийн зэвсэг бол “Вакцин”.Дэлхийн орон бүрт хүний амь эрсдсээр байгаа өнөө үед вакцин л хэрэгтэй.

 “Испанка” гэх цар тахал цэнхэр гарагийн 45 сая хүний амийг авч одсон. Энэ цагаас эхлэн үл үзэгдэх дайснуудтай тэмцэлдэх зэвсэг вакцин гаргаж авсанаар хүн төрөлхтөнийг эрүүл байлгах энэ чиглэлээр бодлого боловсруулдаг ДЭМБ үүсч хөгжсөн түүхэн замналтай судалгааны томоохон төв, эрүүл мэндийн байгуулга бүрт төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилттой ажиллаж байгаагийн нэг хэлбэр дэлхийн хүн амыг вакцинжуулах хөтөлбөр юм.

Вирус нь халдвартай хүмүүсийг ханиах, найтаах, ярих, дуулах, амьсгалах үед ам, хамраас гарсан жижиг шингэн дуслуудаар халдварладаг. Эдгээр жижиг дусал нь амьсгалын замын том дуслаас өчүүхэн жижиг ширхэг ч байж болно.

Та COVID-19-өөр халдварласан хэн нэгэнтэй ойр байж вирусээр амьсгалах эсвэл бохирдсон гадаргуу дээр хүрсний дараа нүд, хамар, амандаа хүргэснээр халдвар авах боломжтой. Вирус нь тасалгаа болон хүн цугларсан газруудад илүү хялбар тардаг.

Хүн хоорондын зай барих, ам, хамрын хаалт, вакцинжуулалтанд хамрагд гэсэн заалтыг орон бүх хэрэгжүүлж байгаа ч, вакцинжуулалт дэлхий даяар өрнөж төлөвлөсөн хугацаа, хангалт, хадаглалт, ашиг сонирхол, санхүүгийн эрсдэл үүсгэж өрхийн, тосгоны, сумын, аймгийн, хотын, улсын хэмжээний хүрээнд өвчлөл үхэл их гарлаа.

 Монгол оронд 2 жилийн дотор 400 мянгаад хүн өвчилж, 2 мянгаад хүн нас бараад байна. Цар тахал гэдэг вирусийн эсрэг дайнд амь үрэгсэд нартаа гүн эмгэнэл илэрийлэе. Дэлхийн хэмжээнд 254 сая орчим хүн өвчилж, хоногт 6 мянга гаруй хүн нас барж, нийт 5 сая гаруй хүн нас бараад байна.

 Вакцин ковидын халдвараас бүрэн сэргийлнэ. Аюулгүй, эсийн ДНК, удмын сан, жирэмсэн эхчүүд, нөхөн үржвэрт муу нөлөөгүй гэдгийг орон орны судлаачид эрдэмтэд судалгаа шинжилгээгээр нотлоод байна. Сүргийн дархалааг хүн амын 90 хүртлэх хувь вакцинд хамруулж байж тогтоосон нь бодит үзүүлэлт болно.

 Цөөхөн тохиолдолд өвдөөд эдгэрсэнхэсэгхэн хувь, сүргийн дархалааг бүрдүүлэхгүй.Хүний онцлого, суурь өвчлөлийн сэдрэлт, дархалааны тогтворгүй байх зэргээс вакцин хийлгэсний дараа цөөн тооны хүндрэл гардаг. Эдгээрийг ишлэл болгосон“Их мэдэгч” нарын дэлхийн хүн амд учруулсан садаа мундахгүй. Их мэдэгч нар сүсэг бишрэл шашины эсэргүү урсгалын хүрээ, улс хоорондын харилцааны хүрээ, улс төр, ашиг сонирхолын хүрээ, ШУ-ны ололт амжилтыг үгүйсгэгч нарын хүрээнүүд дэлхийн хүн амын нилээд хэсэгт эргэлзээ төрүүлж, сааралтуулж эхэлсэнээс дэлхий нийтээр тархаж байгаа цар тахалын вирус мутацлагдан давалгаалан тархаж байгаагаас “Вакцинжуулалт” саарсан статистек үзүүлэлт харагдаад байна.

 Орон орны их мэдэгч нар судалгаа үндэслэлтэй мэт хүнд үнэмшилтэй нийтлэл хэвлүүлж, сошиал ертөнцөөр цуурч байгааг орон орны хэлээр уншиж чадах гэх хэлний боловсрол дутуу эзэмшссэн их мэдэгч нар ШУ-ны судалгаа шинжилгээг үл тоогч нар юм.

Их мэдэгч нарын балгаар вакцин хийлгэх хүсэлгүй, хий цуу ярианд автагсад бидний дунд байсаар байна. Короногоор өвчилсөн хүмүүст дархалаа тогтсон ч вакцинтай хавсарчдархалааны санг бүрдүүлж байгаа талаар судалгаа хийгдсээр байна.

Дархалааны судалгаанд “Сүргийн дархалаа” тогтоох гэсэн чиглэл вакцинжуулалт саарсанаас  сайшаалтай үр дүнхарагдахгүй байгаа бололтой. Энэ нь монгол оронд хүүхэд залуусыг бүрэн вакцинжуулалтанд хамрагдаж чадсанаар сүргийн дархалаатай болно.Монголын хүн амын 70-н хувь тун удахгүй вакцинд хамрагдах болоод байгаа нь томоохон үзүүлэлт болно. Өвдөөд эдгэрсэн хүмүүс 15 хоногийн дараа вакцин хийлгэх шаардлагатай.

 Тэгэхээр их мэдэгч нарын үгэнд орохгүй тэдний цуурхалд автахгүй вакцинжуулалтанд хамрагдаарай гэж эмч хүний хувьд зөвлөж байна.

Төгсгөл тодорхойгүй дайн үргэлжилсээр байна...

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) WhatsApp: 157444437443 2021-12-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?