ЗААН Д.АНАР " БҮРЭН МОНГОЛ" БАРИЛДААНД ҮЗҮҮРЛЭЛЭЭ

2021-11-24  

No description available.

No description available.

 Улсын аварга Бүрэнтөгсийн санаачилж, зохион байгуулсан " Бүрэн Монгол" барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон. Дөнгөж шинээр заан цолонд хүрсэн Д.Анар, шинэ харцага Б.Цэдэнсодном, харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар их шөвөгт шалгарснаас Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, заан Д.Анар үзүүрлэлээ. Барилдааны төгсгөлд "Бүрэн Монгол" төслийг санаачлагч улсын аварга Бүрэнтөгс нийт оролцсон бөхчүүд, дэмжсэн хүмүүст талархал илэрхийллээ. Тэрбээр гурван азтан тодруулж, Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баттөрт “Чикаго” спорт барааны дэлгүүрээс 400.000 төгрөгийн худалдаа хийх эрхийн бичиг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Ц.Цэрэнлхагвад дунд гарын хас чулуун хөөрөг, супер азтан Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Батсайханд өөрийн адуун сүргээс хурдан удмын адуугаар шагналаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?