ПЕТРА ШЁЛИНГ ОУШТХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

2021-11-28  

 АНУ-ын Хьюстон хотноо үргэлжилж буй ДАШТ-ий эхний өдөр Олон Улсын Ширээний Теннисний Холбоо ээлжит Их Хурлаа хийж, Швед эмэгтэй Петра Шёлингийг ерөнхийлөгчөөр сонголоо. Өмнөх ерөнхийлөгч герман эр хувийн сонирхол ихтэй, авилгад идэгдсэн нь нотлогдсон тул дахин сонгуульд нэр дэвших эрхгүй болсон байсан. Тиймээс ч ОУШТХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Петра Шёлинг нэрээ хагас жилийн өмнөөс дэвшүүлж, сонгуульт ажилдаа орсон нь ялалт байгуулах суурь болжээ. -"Хүмүүс- эх дэлхий- гэгээн ирээдүй" гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа хөгжүүлнэ. Үр дүнд нь ширээний теннисийг бүх нийтэд хүртээмжтэй болгоно гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шёлинг ялалт байгуулсныхаа дараа үндсэн чиглэлээ тодорхойллоо. Петра Шёлинг нь Ахмадын ДАШТ-ий 40-49 насны ангилалд дан хосын төрөлд түрүүлжч алтан медаль зүүж үзсэн тамирчин юм. Түүний дэвшүүлж буй хөтөлбөрийн гол үзэл санаа нь Европ, Африк гэж ялгаралгүй, баян, ядуу гэж ялгалгүй теннисийг даян дэлхийд, бүх насныханд хүртээмжтэй болгоход оршиж буй аж. Түүнээс биш, теннисээр дамжуулан албан тушаалд хүрч, танилын хүрээгээ тэлж, хувийн ашиг сонирхлоо хөөх, амиа борлуулж, довоо шарлуулах явдал биш гэдгээ тодотголоо. Их хурлаас дараагийн ДАШТ-ийг Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?