АВАРГУУДЫН ЛИГИЙН ХАСАГДАХ ШАТАНД ТОГЛОХ 11 БАГ ТОДОРЛОО

2021-11-28  

 2021-22 оны Аваргуудын Лигийн хасагдах шатанд 16 баг тоглоно. Ливерпуль, Аякс, Байер Мюнхэн, Ювентус багууд хэсгийн 4 тоглолтын дараа хэсгээсээ шалгарсан бол 5 тоглолтын дарааачаар Манчестер Юнайтед, Челси, Манчестер Сити, Парис Сан Жермен, Спортинг, Реал Мадрид , Интер Милан зэрэг 7 баг нэмэгдсэн. Үлдсэн 5 баг нь хэсгийн 6 дахь тоглолтын дүнгээс хамаарах болсон. Барселона баг Байер Мюнхентэй дор хаяж тэнцэж байж дараагийн шатанд шалгарах хүндхэн даалгавартай тулгарсан. "G" хэсгийн хоёр баг тэр чигтээ тодорхой бус. Дортмунд, Атлетико-Мадрид багууд өрсөлдөгч нь хожигдож, өөрсдөө заавал хожсон тохиолдолд тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжтой. Одоогоор Англи улсаас Челси, Ливерпуль, Манчестер Сити, Манчестер Юнайтед буюу хамгийн олон баг шалгараад байна. Хэсгээс нэгээр гарсан багууд дээр хоёроор гарсан багууд сугална. Ямар ч гэсэн Английн 4 баг хасагдах шатанд өөр хоорондоо таарахгүй боллоо.- Бидний анхны сугалаа чанга байсан. Милан, Атлетико Мадрид, Порто. Энэ сугалааг сонсоод өөрийн эрхгүй чангаар хөхөрсөн. Европын том багууд хэсэгтээ мөргөлдсөн. Бид энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлнэ. Түүнийгээ ч хэсгийн тоглолтонд харууллаа гэж Ливерпуль багийн дасгалжуулагч Клопп Sun сонинд ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

No description available.

 

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?