ЦЭДЭНБАЛЖИР, БЭГЗ, БАЯРЖИН НАР БАГААРАА АХМАДЫН АШТ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

2021-11-28  

 Ширээний теннисний Ахмадын УАШТ-2021 "Оч" клубт багийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ. 40-50-60 насны тамирчдаас бүрдсэн 22 баг хүчээ үзсэнээс улсын 4 удаагийн аварга Я.Бэгз (40) , улсын 4 удаагийн аварга ( 60), Хөвсгөл аймгийн аварга, спортын мастер Баяржин( 40) нарын "Бамбууш" баг аваргын төлөөх тоглолтонд Эрдэнэт-Дарханы багийг ( Улсын аварга Баяраа (50), спортын мастер Завьмөнх(60), спортын мастер Нямаа(40) ) 3:2 -оор хожиж анх удаа түрүүллээ. Шийдвэрлэх тавдахь тоглолтонд ахмад мастер Цэдэнбалжир спортын мастер, өөрөөсөө залууч эрч хүчтэй Завьмөнхийг хожиж гавьяа байгууллаа. Тэрбээр өмнөх тоглолтонд спортын мастер Болдыг 3:2 хожиж, багаа финалд шалгаруулсан. Хуучин бууны хугархай гэдгийг Цэдэнбалжир үзүүлж, багаараа алтан медаль зүүлээ. Тэмцээн эмэгтэйчүүдийн баг, 40, 50, 60, 70 насны нэгбүрчилсэн, холимог хосын төрлөөр үргэлжилж, ням гарагт өндөрлөнө

 

. Э. ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?