ТЕРУНОФУЖИ: ИРЭХ ОНД ТҮРҮҮГЭЭ ХОЁР ОРОНТОЙ ТООНД ДЭВШҮҮЛНЭ

2021-11-29  

 Кюүшү башёд түрүүлснээр Японы эзэн хааны зургаа дахь удаагаа өргөсөн Терунофужи ирэх оны 6 башёгийн 4-д түрүүлэх хатуу амлалт авлаа. Тэрбээр 15-0 даван түрүүлснээр Сумо бөхийн түүхэнд аварга цолонд хүрснээс хойш дараалан хоёр удаа эзэн хааны цомыг өргөсөн тав дахь их аварга боллоо. Хамгийн сүүлд, 60 жилийн өмнө Тайхо аварга энэ амжилтыг давтаж байсан аж. - Өмнө нь түрүүлж байсан. Анх удаа л нэг ч уналгүй түрүүллээ. Башё эхлэхээс өмнө нэг ч унахгүй барилдана гэсэн зорилгыг өөртөө тавьсан.Түүндээ хүрлээ. Ирэх онд башё алгасахгүй түрүүлэх зорилго тавьж байна. Дор хаяж 4 түрүүг авч, цомынхоо тоог дан биш, давхар оронтой тоонд дэвшүүлнэ гэж Терунофужи аварга NHK телевизэд ярилцлага өглөө. Өнөөдөр 30 насыг зооглож буй Терунофужи 2021 онд аварга цолонд хүрсэн амжилт гаргаснаас гадна, Монгол улсын иргэншлээс татгалзаж , Япон улсын иргэншилтэй болсныг Киодо агентлаг онцоллоо. Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?