Хагас шигшээд АНУ-Хятадын нэгдсэн холимог хос Лин Гуаян- Лили Жанг нарыг 3:2-оор ( 11:9, 11: 1, 6:11, 8:11, 11:2) хожиж финалд шалгарсан Харимото- Хина нар Хятадын Ван Шугин- Сүн Янша нарын хосод хожигдсоноор ДАШТ-ээс ээлжит мөнгөн медалиа авлаа. - Бид 2019 онд финалд ялагдсан даагаа нэхэх бодолтой ирсэн. Тэднийг энэ удаад ч хүчирсэнгүй. Гэхдээ өмнөх амжилтаа давтсандаа баяртай байна. Багтаа нэг медаль нэмлээ гэж Харимото хэлсэн. - Бид хоёр бие биенээ улам бүр сайн ойлголцож буй нь амжилтын суурь болж байна. Олон ч тэмцээн биднийг хүлээж байна. Энэ удаагийн амжилт бид хоёрын олон олон тэмцээний эхлэл болж байна гэж Сүн Янша CCTV-д ярилцлага өгөхдөө онцоллоо.