ГВАРДИОЛЛА: МАНЧЕСТЕР СИТИ-ГЭЭС ӨӨР АНГЛИЙН КЛУБЫГ БИ ДАСГАЛЖУУЛАХГҮЙ

2021-12-01  

 Зургаадахь жилдээ Манчестер Ситиг удирдаж буй Пеп Гвардиолла BBC-д ярилцлага өгөхдөө ингэж хэллээ. Зургаан жил дасгалжуулах хугацаандаа Английн Премьер Лигт 3 удаа, Английн Холбооны цомын аваргад 5 удаа, Английн цомын аваргад нэжгээд удаа багаа түрүүлүүлж, Аваргуудын Лигт өнгөрсөн улиралд финалдсан амжилт гаргасан. Энэ улиралд ч баг нь Премьер Лигийн хошуучлагчдын эгнээнд жагсаж, Аваргуудын Лигийн хасагдах шатны шигшээ 16-д хэсгээ түрүүлэн шалгарсан. 13 дахь тойрогт 2:1-ээр Вест Хэм багийг хожсоноор Премьер Лигийг хошуучлагч Челси багийн ар шилэнд нь ( 1 оноо дутуу) тулж ирсэн. - Цаашдаа би аль нэг улсын шигшээ багийг ДАШТ-д сойх хүсэлтэй. Миний санаанд багтаж буй хэд хэдэн улсын баг бий. Хэрвээ энэ хүсэл маань биелэхгүй аваас клубийг л дасгалжуулна. Клуб олдохгүй гэдэг асуудал надад үүсэхгүй гэдэгт итгэдэг. Английн Премьер Лигт би зөвхөн Манчестер Сити багийг л удирдана. Больчихсон хойно, Манчестер Сити баг хүсвэл би дуртайяа зөвшөөрнө. Английн өөр ямар ч багийг би амьдралдаа дасгалжуулахгүй гэж Пеп үргэлжлүүлэн хэллээ. Ийнхүү Английн бусад баг түүнд санал тавиад хэрэггүй гэдгээ дипломат хэлбэрээр илэрхийлллээ.

 

No description available.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?