ТРУЛС МОРЕГАРД БОЛ ЕВРОПЫН ТАМИРЧДААС ЯЛГААТАЙ, ХЯТАДЫН ТАМИРЧИДТАЙ ТӨСТЭЙ

2021-12-02  

Хьюстоны ДАШТ-ий гол нээлт болсон Швед залуугийн талаар дэлхийн дахин өөр өөрийн өнцгөөс бичиж байна.

-Швед улсын тамирчин Трулс Морегардад Европын бусад теннисчидээс ялгарах онцлог байна. Тэр Хятад улсын тамирчидтай төстэй стилээр тоглодог, өөрийн гэсэн тоглолтын онцлогыг хөгжүүлж чадсан, түүнээс гадна маш тайван, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйгээ удирдаж сурсан, толгойгоо ажиллуулж оноо авдаг давуу талтай гэж Хятадын мэргэжилтнүүд онцоллоо.

Тэр финалын тоглолтонд Хятад улсын шилдэг тамирчин Фан Жендонд 4:0-ээр хожигдсон. Түүнд хожигдсон ч, алдах зүйл нэгэнт үгүй тул биеэ барилгүй, чөлөөтэй тоглох тактикийг баримтлах шиг боллоо. Нөгөө талаас 19 настай залуу тамирчины хувьд дэлхийн аваргаас мөнгөн медаль авсандаа сэтгэл ханасан байх магадлал өндөр юм. Тиймээс хожилцох гэхээсээ илүүтэй, тоглолтоо л гаргахыг тэр хичээлээ. Тэр нь ч зөв байх. Учир нь Фанг хожих амаргүй. Харин Фан Жендон түүнийг бодвол огт өөр бодолтой ширээний ард гарч ирсэн. Түүнд дэлхийн аваргын зөвхөн алтан медаль л хэрэгтэй байсан. Тэр зорилгодоо ч хүрсэн. Фан Жендоны хувьд тав дахь дэлхийн аваргадаа оролцож байж сая аваргын титмийг зүүлээ. Өмнө нь, 2013 онд шилдэг наймд Зан Жике /БНХАУ-ын тамирчин/, 2015 онд шилдэг наймд Ма лонг /БНХАУ-ын тамирчин/, 2017 онд аваргын төлөө Ма лонг /БНХАУ-ын тамирчин/, 2019 онд шилдэг дөрөвт Лиан Жинкун /БНХАУ-ын тамирчин/ нарт тус тус хожигдож байжээ. Тэрбээр энэ удаа аваргалснаар Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай боллоо. Дэлхийн аваргын ганцаарчилсан төрлийн хятад тамирчдын 25 дахь алтан медалийг авч Хятад улсын ширээний теннисний ноёрхлыг үргэлжлүүлсэн Фан Жендон дараалсан 9 дэх алтан медалийг эх орондоо авчирч чадлаа. Ийнхүү Хятад улсын ноёрхол үргэлжилсээр.  Ширээний теннисчидын шилдэг нь болоход Фан Жендонд олимпийн наадамд л түрүүлэх үлдлээ.

Харин ДАШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрөлд Хятад улсын Ван Маню, Сүн Янша нар өөр хоорондоо өрсөлдсөнөөс 4:2 харьцаагаар Ван Маню хожиж дэлхийн аваргад анх удаагаа түрүүллээ.

Өдгөө 21 настай, шинэхэн дэлхийн аварга Ван Маню нь 2016 онд Хятадын шигшээд сонгогдож, улмаар 2020 оноос тодорч, өндөр чансаатай олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн шилдэг тамирчидын нэг болсон юм.

-Зүүн талаасаа сайн тоглодог нь түүний давуу тал бөгөөд, ямар ч хүнд хэцүү нөхцөлд сэтгэл зүйгээ тайван байлгаж, өөрийн тоглолтыг гаргаж чаддаг онцлогтой тоглогч. Токио-2020 зуны олимпийн дараачаас өөрийн сул талыг давуу тал болгон ашиглаж чадсанаараа тэр дэлхийн аварга боллоо гэж Олимп дэлхийн аварга День Япин онцоллоо.

Энэ удаагийн Дэлхийн аваргын бас нэг онцлог бол эрэгтэй дан хосын төрөлд Швед улсын тамирчид Кристиан Карлссон Матиас Фалк нар түрүүлсэнд оршино. БНСУ-ын теннисчид Ли Жунво - Жан Ворржин нарын хосыг 3:1 харьцаагаар хожиж 36 жилийн дараа дан хосын төрөлд швед теннисчид дахин аваргалсан бол БНСУ-ын хос анх удаа финалдаж үзлээ.

ETTU.org - Silver for Truls MOREGARD in Karat

ОУХМ Э.Лхагвасүрэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?