Олон улсын оюутны спортын холбооноос БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 6-нд болох Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа. Монгол Улсын ширээний теннисний оюутны эрэгтэй, эмэгтэй дээрхи багт багтаж, тус наадамд оролцох эрхээ авсан байна. - Оюуны Универсиад гэдэг бол дэлхийн аваргатай дүйцэхүйц хэмжээний том тэмцээн юм. Ихэнх улсын шигшээ баг нь оюутнуудаас л бүрддэг. Монгол улсын хувьд ч мөн ижил. Үндэсний шигшээ баг маань дан оюутнуудаас бүрдэж буй. Болор-Эрдэнэ, Должинзуу, Ундрам ( эмэгтэй), Сэр-Од, Тэмүүлэн, Эрдэнэбаяр, Мөнхзориг нар Монгол улсаа төлөөлөн оролцоно. Хамгийн сүүлд Монголын эмэгтэй баг оролцсон. Энэ удаад эр, эм баг аль аль нь оролцох болж, дэвшил гарлаа. Бэлтгэлдээ орсон. Солонгос багшийн хамт Оюутны шигшээгээ бэлдэж буй. Өмнөх амжилтаа ахиулна гэдэгтээ итгэл төгс байгаа гэж шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнтогтох Sportlife.mn-д тодотголоо.