Ковид цар тахлын өмнөөс ширээний теннисчид аваргаа тодруулалгүй нэг жилийг өнжсөн. УОБ -аас гаргасан шийдвэрийн дагуу энэ долоо хоногт УАШТ-ээ хийх болсон байна. - Насанд хүрэгчид, хүүхдийн аль аль ангиллаар УАШТ-ээ зохионо. "Оч" клубт насанд хүрэгчдийн тэмцээнээ, хүүхдийнхийг "Нийслэл" клуб зэрэг зохион байгуулна гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Галбадрах Sportlife.m сайтад мэдээллээ. -Охидын хувьд маш өрсөлдөөнтэй болно. Сорилтоор Болор-Эрдэнэ- Должинзуу нар финалдсан. Үндсэндээ эмэгтэй аваргын өнгийг тэд тодорхойлсон. Харин эрэгтэй тоглогчдын хувьд хэн ч түрүүлж мэднэ. Сэр-Од, Эрдэнэбаяр, Мөнхзориг нарын шигшээ багийн тоглогчид ид формондоо байгаа. Хэнийг ч унагах чадвартай. Дээр нь өнгөрсөн 5 жилд аваргалсан Бэгз, Лхагвасүрэн, Билэгт нарыг орхиж болохгүй. Ялангуяа Бэгз, Лхагвасүрэн нар 5 түрүү авахын төлөө дайралт хийх магадлалтай. Учир нь жил улирах тусам залуучууд түрж, хуучуул байраа өөрийн эрхгүй тавих болно гэж улсын шүүгч Болд сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Э.ОТГОНЖАРГАЛ