Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/:ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСАНД ХАЛГААТАЙ ЖОЛООЧ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

2021-12-13  

 

Зам тээврийн ослын шалтгаант нас баралт нийт нас баралтын 23,6 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 556 хүн зам тээврийн ослоор нас барж байна. (Эрүүл мэндийн үзүүлэлт 2020)

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын хэрэгжүүлэх эрх үүрэг сул байгаа нь зам тээврийн осол буурахгүй, жолоочийн хариуцлага сул байгаа нь харамсалтай.

 Монгол хүмүүсийн дундаж наслалт буурч байгаа нь тээврийн хэрэгсэлийн тоо жил тутам ихээр нэмэгдэж, жолоочийн хөдөлгөөнд оролцох ёс зүйг хуульчилж, замын хөдөлгөөний дүрмэнд тодорхой тусгаагүйн уршиг болсоор байна.

 Хүний урт наслах ухаанд “Стресс” үгүй амьдрал нэн тэргүүний зорилт билээ. Тархины эд эсийн үйл ажиллагаа нь аз жаргалын даавраар тэжээгдэж, инээд инээмсэглэлд хууртаж таныг урт наслуулдаг. Тэгтэл өнөөгийн зам тээврийн хөдөлгөөнд маш ихээр анхаарал хандуулах цаг ирлээ.

Жолоочийн хөдөлгөөнд оролцох ёс зүй гэсэн тусгай заалтанд

  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, ухарч байгаа тээврийн хэрэгсэл, эгнээ шилжихээр дохио өгч байгаа тээврийн хэрэгсэл, гарцаар гарч байгаа зорчигчид зам тавьж өгөх
  • Тээврийн хэрэгсэлийн түр зогсолт хийхдээ зорчих хэсэгт, уулзвараас зайтай зогсох, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хааж зогсохдоо утасны дугаар, мэдээлэл үлдээгээгүй, хүндэтгэлтэй харьцаагүй
  • Дуут дохио хэрэглэх заалтыг чангатгах,
  • Хөдөлгөөний урсгал саатуулж, зөрчил гарган гүйцэж түрүүлэх

Зэргийг хуульчилан оруулах хэрэгтэй.

Жолоочийн хөдөлгөөнд оролцох ёс зүйгүй байгаа нь хүнд өдөр бүр шаналгаа үүсгэж хүний биед архи, тамхинаас илүү хор нөлөөтэй болоод байна.

 Монгол хүний ходоодны болон чихрийн шижингийн өвчлөл, хавдрын гаднах хүчин зүйл орчны стресст шалтгааны нэг нь халгаатай жолооч, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүйд байгаагаас үүсэлтэй байна.

 Жолоочийн хөдөлгөөний ёс зүйг хуульчилаагүйгээс жолоочийн хариуцлагын даатгал хийж компаниудад ачаалал ихээхэн үүсэж байгаагаас гадна жолоочид өөрсдөө санхүүгийн болон сэтгэл санааны хямралд орж байгаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд байна.   

 Жолоочид техникийн бүрэн бус байдал, улирлын дугуй, хэнэггүй байдал, гэр бүлийн хэрүүл маргаанаас болж асуудал үүсч сэтгэлийн хямралд орох, эрүүл мэндээ хохирохоос гадна, осол аваар гаргах эх үүсвэр болж байна.    

 Жолооч нар минь хөдөлгөөнд оролцох ёс зүй тань Таны эрүүл мэндийг хамгаалах болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?