"World Grand Prix-2021" буюу 2021 оны отгон тэмцээнд дэлхийн зургаан удаагийн аварга О.Сулливан түрүүллээ. Тэрбээр финалын тоглолтонд дэлхийн аварга Нил Робертсоныг 0:2-оос барьж, 10:8-аар буулган авлаа. Рэйтингийн оноо олгодог энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлснээр 100 мянган фунтстерлинг буюу хагас тэрбум төгрөгийн шагналыг хүртлээ. - Сүүлийн 2 жил бүхий л тэмцээн уралдаан хоосон хөндий танхимд болсон. Маш уйтгартай, цохилт ч ордоггүй байлаа. Энэ удаад үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилт, сэтгэл алдарсан, баярласан уухай дор 18 өрөг тоглолоо. Эхний өргүүдэд биеэ барьсан. Харин сүүл рүүгээ тавирлаа. Үзэгчтэй амьд харьцаа үүсгэж тоглох урамтай. Маш их эрч хүч авдаг. Цаашид байнга л үзэгчтэй , хөгжөөн дэмжигчтэй байх болтугай. Шагналаа би Английн ирээдүйтэй оюутнуудын төлбөрт зориулна гэж Сулливан хэллээ.