ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГУУД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР ТОДОРЛОО

2021-12-27  

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт хоёр өдөр үргэлжилж /2021.12.25-26/ шилдгүүдээ шалгаруулав.

Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир нар шалгарсан байна. УАШТ-ий жин тус бүрд түрүүлж, улсын аварга болсон тамирчдыг та бүхэнд танилцуулахад, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ  Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Ганзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн нар улсын аваргаар шалгарлаа.

Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал нар тэргүүлж, аваргууд боллоо.

Эх сурвалж: Монцамэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?