2021 ОНЫ ОТГОН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2021-12-31  

 Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн чансаа өндөртэй барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Улсын харцага Бат-Өлзий шөвгийн наймд улсын харцага, нутаг нэгт Хангайг, шөвгийн дөрөвт улсын заан Анарыг, үзүүр түрүүний барилдаанд улсын заан Бадарчийг давснаар Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. - Хамгийн хэцүү даваа бол Хангайтай хийсэн шөвгийн наймын тунаа байлаа. Шуудагны барьцнаас түрэгдэж явахдаа урдуураа татаж, хүчийг нь дагуулан хагас тонгорч давлаа. Баттулга ерөнхийлөгчийн сүүлчийн жил, Хүрэлсүх ерөнхийлөгчийн эхний жилийн нэрэмжит барилдаанд түрүүлсэндээ баяртай байна гэж Бат-Өлзий хэллээ. - Өгзөгний бэртэл авснаас хойш анх удаа зодоглож, үзүүр түрүүнд хүрлээ. Сэтгэл хангалуун байна. Миний хувьд заалны барилдаанд тэр бүр оролцдоггүй. Ач холбогдол ч өгдөггүй. Ирэх онд цолоо ахиулах бодолтой. Тиймээс бэлтгэлдээ эргэж орлоо. Тун удахгүй цагаан сараар эргэн зодоглоно гэж Бадарч заан Sportlife.mn-д хэллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит барилдааны анхны цомыг С.Мөнхбат аварга 2011 онд өргөсөн байдаг.

Түүнээс хойш улсын заан М.Өсөхбаяр( 2012), улсын заан Б.Пүрэвсайхан ( 2013) улсын аварга С.Мѳнхбат (2014), улсын заан Б.Пүрэвсайхан ( 2015), улсын арслан Р.Пүрэвдагва ( 2016), улсын харцага Т.Баасанхүү (2017), улсын харцага О.Хангай ( 2018), улсын харцага Б.Бат-Өлзий ( 2019) түрүүлсэн байна.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?