ГВАРДИОЛЛА: 2021-2022 ОНЫ УЛИРАЛД МСИ ТҮРҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛЭХЭД АРАЙ ЭРТДЭНЭ

2022-01-01  

 Сүүлийн 10 тойргийн тоглолтонд дараалан ялалт байгуулсан Пеп Гвардиоллагийн хөвгүүд араасаа нэхэж буй Челси багаас 8 оноогоор тасарлаа. Нэг хэсэг Премьер Лигийг тэргүүлж асан Челси болон Ливерпуль багууд ухарснаар Манчестер Сити багийг энэ улиралд дахин түрүүлнэ гэх яриа хөлбөмбөгийн ертөнцийг дахин донсолгож байна. - Премьер Лигийн гараагаа бид Тоттенхэмд хожигдож тааруухан эхэлсэн. Дараа нь бас бүдэрч, өрсөлдөгчдөө хол алдсан байсан. Гэвч тэднийг араас нь нэхэж, нэг ч оноо алдалгүй дараалан 10 хожсоны дүнд эхний хагаст тэргүүлж чадлаа. Энэ бол түрүүллээ гэсэн үг огт биш. Хоёр улирлын өмнө Ливерпуль эхний тойрогт 10 оноогоор тасархай түрүүлж явснаа, хоёрдугаар хагаст бидэнд баригдаж, нэг онооны зөрүүгээр Премьер Лигийн цомыг алдаж байсан гашуун туршлага бий. Тиймээс тоглолт бүр эцсийнх байх болно. Энэ улиралд би Манчестер Ситиг орхих бодолтой. Одоо аль нэг улсын лигийн багийг бэлдэх биш, аль нэг улсын үндэсний шигшээ багийг дасгалжуулах хүсэлтэй байгаа. Дэлхийд аваргад амжилт үзүүлэх багийг бэлдэх нь миний дараачийн зорилго юм гэж Пеп Гвардиолла BBC-д хэллээ. Ц.ЭНХБАТ

 

No description available.

 

No description available.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?