ЛИЛИ ЖИАНГ АНУ-ЫН АВАРГЫН ЦОМЫГ ДАХИН ӨРГӨЛӨӨ

2022-01-01  

 Өдгөө 25 настай, чансаагаараа дэлхийд 26-д эрэмблэгддэг, хятад гаралтай АНУ-ын ширээний теннисчин Лили Жианг 2021 оны сүүлчээр Хьюстен хотод зохиогдсон Дэлхийн АШТ-ний холимог хосын төрөлд Хятадын тамирчинтай хослон хүрэл медаль хүртсэн. Энэ бол дэлхийн аваргаас америк теннисчин медаль авсан хоёр дахь тохиолдол болон АНУ-ыг шуугиулсан. Анхны хүрэл медалийг 1959 онд Дик Майлес эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд хүртсэн байдаг. Лилигийн хүрэл медаль авахад АНУ-Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм түүхэн ойд бэлэг барьж АНУ-ын хоёр теннисчинг Хятад улсын хоёр сайн теннисчинтэй хослон тоглох боломж олгосноор Америкчууд ДАШТ-ээс 2021 онд хүрэл медаль хүртэх суурь тавигдсан юм. Мэдээж, Лили сайн хосолсныг үгүйсгэж болохгүй. Тэгвэл АНУ-ын "баатар" болсон Лили Жианг АНУ-ын АШТ-д түрүүлж, зургаадахь цомоо өргөсөн байна.

 

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?