СОНИРХОГЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

2022-01-10  

 Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас зохиож буй Сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүрэг, 21 аймаг, 331 сум, 3 хотын 6000 гаруй шатарчид оролцжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр настай, өдгөө 83 насыг зооглож буй, үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат Найдан гуайтай уг тэмцээний эхний нүүдлийг хийцгээсэн байна. Г.Занданшатарын санаачилгаар 10 дахь жилдээ зохиож буй уг тэмцээний шигшээд 32 эмэгтэй, 80 эрэгтэй шатарчин шалгарчээ. Тэдгээр эрэгтэй, эмэгтэй нийт 112 шатарчин Швейцарь системээр 8 өрөг тоглож, аваргаа тодруулна гэж УИХ-ын мэдээлэл, судалгааны албанаас мэдээллээ. -Сонирхогчдын шатар Монгол улсад өндөр хөгжиж буй. Өнгөрсөн онд Монголын 12 настай хүү өөрийн зиндаандаа Грек улсад зохиогдсон Сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн гэж УИХ-ын дарга уг тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн. Тэмцээний аваргууд ойрын өдрүүдэд тодорч, шагналыг нь Үндсэн хуулийн баярын өдрөөр гардуулах юм байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?