МОНГОЛООС БИАТЛОНЫ ТАМИРЧИД БЭЭЖИН-2022 ОЛИМПОД ОРОЛЦОХОД ОЙРТЛОО

2022-01-10  

 Биатлон гэдэг өвлийн гайхамшигт спортоор монгол тамирчин "Бээжин-2022" ( II.4 - 20 ) цагаан олимпод оролцох боломж ойртсоор л. Биатлон нь анх "Скво-Велли~1960" өвлийн наадамд дебют хийснээс хойш олимпийн хөтөлбөрт баттай зоогдсон. Олон улсын биатлоны холбоо (IBU) нь Цанын холбооноос туурга тусгаарлан , 1993 онд Лондон хотноо байгуулагдсан түүхтэй. Өдгөө төв штаб нь Австрийн Зальцбург хотноо байрладаг бөгөөд ерөнхийлөгч нь Олле Далин(Швед) , ЕНБД нь Никлас Карлссон(Швед ) нар юм. Монголын баг тамирчид "Иннсбрук-1964" өвлийн олимпод биатлоноор анх удаа уралдаж , Б.Дамдинжав 38 , Б.Дашгай 42 , Т.Лхамсүрэн 44 , Ц.Данзан 49 дүгээр байр эзэлсэн. Харин "Гренобль~1968" наадамд Б.Дашгай 38-иар барианд орж , 50% өндөр амжилт үзүүлсэн бол Б.Дашгай 52 дугаар байр эзэлсэн гэдэг.Эдгээр партизанууд маань хоёр олимпод биатлоноос гадна гүйлтийн цанаар давхар уралдсан. Түүнээс хойш биатлонаар цагаан олимпод оролцох явдал тасарсан. Тэгвэл өнөөдөр манай эрэгтэй 3 , эмэгтэй 3 биатлонч олимпийн эрхийн төлөө олимп, дэлхийн аварга , орос дасгалжуулагч А.Поповын удирдлагаар "хөгшин тив"-ийн тэмцээн уралдаандаа оролцсоноор хонгилын үзүүрт гэрэл асах найдварын гал дүрэлзлээ. Монгол түмний найдлага Энхбатын Энхсайхан нь Олон улсын биатлоны холбоо(IBU)-ноос тогтоосон эрхийн болзлыг биелүүлсэн үзүүлэлттэй , буугаа онилон , цасанд манаргасаар л явна , гэвч эцсийн барианы дүн 7 хоногийн дараа л шийдэгдэнэ. (IBU points 150-иас илүүгүй байхаас Э.Энхсайхан 137 оноотой явна. Лидер нь нойл оноотой байх дүрэмтэй) Эцсийн жагсаалтыг энэ сарын 16-нд албан ёсоор зарлана. Олимпод шилдэг 105 "ажнайд" манай тамирчин багтахын төлөө зүтгэсээр л байна. Монголын биатлоны холбоо( Ерөнхийлөгч нь Самбын холбооны тэргүүн агсан , эрхэм түшээ Л.Энэбиш гуайн хөвүүн Мөнх-Очир & ЕНБД нь "Гренобль-1968" олимпийн гүйлтийн цанын тамирчин Г.Батмөнх ахын хөвгүүн Наран~Идэр ) сүүлийн жилүүдэд олимпийн эрхийн төлөө шаргуу зүтгэж , "Пёнчан~2018" олимпод улаан шугамны доогуур хамрынхаа урдуур харамсалтайгаар таслуулсан ч энэ удаа даагаа нэхэн , шазруун үзэж буй нь энэ. Өдгөө Монголд биатлон үзэж сонирхдог хүмүүс эрс олширч , бүр Ойдий , Молом , Тамир гээд л лут тоймчид цэц булаацалддаг болж.Одоогоор Team Mongolia нь гүйлтийн цанын 2 эрхийг халаасалсан , Ачбадрах маань хурдаа нэмбэл араасаа хүн нэмэх онолын хувьд бололцоо бий. Харин мөснийхөн энэ удаагийн өвлийн олимпийг өнжих нь бараг тодорхой болсон. Одоо цорын ганц бөгөөд ховор сайхан олимпийн эрхийг гайхамшигт БИАТЛОН-оос 54 жилийн дараа тэсэн ядан хүлээж байя.

No description available.

No description available.

Эх сурвалж: Ж. Отгонцагаан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?