МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Т.МӨНХСАЙХАН НАР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-01-12  

Монголын Үндэсний Спортын хорооны Ерөнхийлөгч Ц.Магалжав, гишүүн холбоодын төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нар хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндэсний эв нэгдлийг хангах, гадаад улсад төлөөлөх чиг үүргийн дагуу Монгол Улс Монголоороо байх, Монголоороо гоёх, Монголоороо бахархах, Монголоороо оршин тогтнох томоохон зорилтыг үндэслэн Монголын Үндэсний Спортын хорооноос зохион байгуулах Монголын Үндэсний Спортын Анхдугаар Их чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг өргөн барилаа. Монголын Үндэсний спортын хороог дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд Монголчуудыг Дэлхийд таниулахад үндэсний спорт чухал үүрэгтэй цохон тэмдэглэлээ.

No description available.

No description available.

Эх сурвалж: Монголын үндэсний спортын хороо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?