ЭНЭ ЯНЗААРАА ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОЖ ЧАДАХГҮЙ НЬ..

2022-01-17  

 Допинг хэрэглэсэн нь тогтоогдож, 11 сарын шийтгэл хүлээж, дахин барилдах эрх нь сэргэсэн даян аварга Н.Батсуурийг " Үндсэн хуулийн " нэрэмжит барилдаанд бүртгэлээс хоцорсон нэрээр хассан бол, Жем интернашионал компанийн нэрэмжит улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд улсын аварга Санжаадамба, улсын харцага Хангай нар тэргүүтэй бөхчүүд түүнийг тэмцээнд оролцуулсангүй. Даян аваргын аав, улсын начин Намсрайжав ч бөхийн өргөөгөөр " гүйгээд", микрофон авч үг хэлээд ч нэмэр болсонгүй. Бөхчүүдийн эсэргүүцэл нь бөхийн барилдааныг цуцлахад хүргэлээ. - Шийтгэл ижил тэгш шударга байх ёстой. Оюунболд аварга яагаад найман жилээр шийтгүүлж байгаа юм бэ? Тэгтэл адилхан допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Батсуурь жил ч хүрэхгүй хугацаагаар шийтгүүлсэн нь шударга ёс уу? Допингтой хатуу тэмцэнэ гэсэн Бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Магалжав хэлсэндээ хүрэх ёстой. Бөхийн холбоо ажлаа хийхгүй байна.Бөхийн холбоо бол бөхчүүдийнхээ л эрхийг хамгаалах ёстой. Гэтэл тавхан бөхийн эрхийг хамгаалсан шийдвэр гаргаад, үлдсэн зуу зуун бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Тиймээс би даян аварга Батсуурь, арслан Пүрэвдагва, заан Пүрэвсайхан нарыг барилдуулахын эсрэг зогсож байна гэж улсын аварга Санжаадамба хэллээ. Үндсэн хуулийн барилдаанаар :- Та нар наад малгайгаа ав гээд аварга цолыг илэрхийлсэн тууз, чимэглэлтэй малгайгаа шидчихээд гарч одсон Батсуурь аварга малгайгаа өмссөн, барилдахаар ирсэн байлаа. Тэр:- Би барилдана. Цаг хугацаандаа бүртгүүлсэн. Намайг барилдахыг Бөхийн Холбоо зөвшөөрсөн. Миний шийтгэл дуусаж, шүүхээр миний барилдах эрх сэргэсэн гэж зүтгэсэн ч бөхчүүдийн дийлэнх нь түүнтэй барилдахгүй, хэрвээ түүнийг барилдуулбал бид барилдахгүй гэснээр энэ удаагийн бөхийн барилдаан цуцлагдлаа. Энэ янзаараа бөхчүүдийн тэмцэл үргэлжилбэл шинээр даян аварга цолонд хүрсэн Н.Батсуурь Цагаан сар болон Улсын наадмаар зодоглож чадахгүйдээ хүрчээ.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:жудагтай байвал худал уйлах хэрэг гарахгүй 2022-01-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?