КОНТИГООС ЦОМ Л ХҮЛЭЭЖ БУЙ, ГЭТЭЛ...

2022-01-17  

No description available.

 Тоттенхэм багт нэг ч цом үгүй. Премьер Лигт үзүүрлэж байснаас түрүүлсэнгүй. Аваргуудын Лигт мөн л финалдсанаас цаашгүй. Мөн Европа Лигт ч ялгаагүй. Тиймээс цом өргөхийн тулд цомын дуудлагатай гэх Жозе Моуриног авчрахын тулд Поччеттиног халсан. Гэвч Моурино амласандаа хүрч чадалгүй, мөн л хугацаанаасаа өмнө " хөөгдсөн". Хөөгдсөнийхөө дараа:- Ийм багт алтан цээжтэй, мөнгөн бөгстэй дасгалжуулагч очоод ч тус болохгүй гэж хэлж байлаа. Тэгвэл энэ нь үнэнд ойртлоо. Тоттенхэм энэ улиралд Премьер Лигт түрүүлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Аваргуудын Лигт угаас зодоглоогүй. Европа лигт ч багтаагүй. Харин Конференсе Лигт л шаанс байсныг Контигийн үед алдсан. Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргаас хасагдсан. Цом өргөх үлдсэн цорын ганц шаанс нь Хөлбөмбөгийн Ассоциацийн цомын аварга шалгаруулах тэмцээн. Одоогоор 32 баг дөрөвдүгээр раундад шалгарсан. Тоттенхэмийн энэ удаагийн учраа нь Брайтон. Түүнийг давж байж шигшээ 16-д үлдэх учиртай. Гэтэл Ливерпуль, Челси, Манчестер Юнайтед, Манчестер Сити гээд английн бүр акулууд тэмцээнээ үргэлжлүүлж буй нь Тоттенхэмд бэрхшээл учруулна. - Энэ тэмцээнд бид бүхий л хүчээ дайчилна. Ассоциацын цомын аварга шалгаруулах тэмцээн бол энэ улирлын цом өргөх боломж олгож буй цорын ганц тэмцээн. Тиймээс өндөр ач холбогдол.өгч буй. Мэдээж Премьер Лигт топ-4 багт шалгарч, ирэх улиралд Аваргуудын Лигт эргэн зодоглох нь бидний гол зорилго гэж Конти ВВС спортод ярилцлага өглөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?