Н.ТӨГСЦОГТ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХОД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО

2022-01-24  

No description available.

 "Хаан Туг" буюу "King Tug" хочит Н.Төгсцогт аваргын төлөө тоглох тоглолтондоо Намибын боксчин Сакариа Лукастай хайнцлаа. Тэгснээр дахин нэг тоглолт хийж, ялж байж аваргын бүсийн төлөө тоглох эрхийг халааслах болов. Энэ удаад хоёр боксчин 10 үеийн турш бүх хүчээ шавхсан, ширүүн тулалдаан үзүүлжээ. Гурван шүүгчийн саналаар (94-96, 96-94, 95-95 ) оноо тэнцэж, эвийн гэрээ байгуулснаар тоглолт өндөрлөв. Уг нь Төгсцогтын учраа нь АНУ-ын Виктор Пасильяс байсан боловч, КОВИД-19-ийн халдвар авсан учраас түүний оронд Намибын Сакариа Лукас тулалдах болжээ. Эвийн гэрээ байгуулсан Лукас, Төгсцогт хоёрын хайнаа хагалах дараачийн тулаан нь АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болно гэж зохион байгуулагчид мэдээллээ. Тэр тулаанд хэн ялсан нь аваргын бүсийн төлөө тоглох эрхийг халааслах нөхцөлтэй. Төгсцогттой дахин тулалдах "Цөлийн шуурга" хочит Намибийн мэргэжлийн боксчин Сакариа Лукас нь 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь ялагдсан байна.

Э. ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?