ДАРХАН АВАРГА БАТ-ЭРДЭНЭ 12 ТҮРҮҮЛЭХДЭЭ 8 -Г НЬ ЛАВ БАРЬЦНААС ШАХАЖ ХАЯЖ БАЙЖЭЭ

2022-01-24  

No description available.

 

 -Би уяа бөхөд дургүй. Амьдралдаа уяж үзээгүй. Заан цолныхоо дээд хэмжээнд ханатал барилддаг байсан. Мэдээж аварга, арслангийн эрэмбэд барилдаж үзсэнгүй. Тэдэнд л өвдөг шороодож иржээ. Заан цолоо баталж, ижил цолтонгууддаа бол харин " аварга, арслан" байсан. Улсын наадмын долоогийн даваанд Ц.Баярсайхан, тавын давааны тунаанд Эрдэнэбат зааны хөлийг авч хаясныг дурдаж болно. Тухайн үед улсын начин Даваадорж бид хоёр л жижиг биетэй. Даваа ахих тусам том биетэй бөхчүүдтэй таарах учир тэднийг давах ганц арга зам нь мэх хийх. Миний дархан мэх бол хөл авах. Бөхчүүд дархан мэхээ томоохон барилдаан, шийдвэрлэх даваанд л хийдэг. Огт хийж үзээгүй мэхээ улсын наадамд хийдэггүй. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аварга тойруулж барьдаг барьцнаас хийдэг мэхээрээ Мөнх-Эрдэнэ арсланг 5, Сумъяабазарыг 3 удаа хаяж байсан. Гэхдээ Бат-Эрдэнэ аварга тэр барьцыг шодож авдаггүй, өөрөө л тийм барьцанд хүрч барилдаж чаддаг байсан гэж иртэй, хурдтай заан Бямбадорж заан ажиглалтаасаа хуваалцлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?