Бямба, Ням гарагт АПЛ-ийн ээлжит тойргийн тоглолт болж өндөрлөлөө. Хүснэгтийг тэргүүлэгч( МСИ 1:1 Соуфтхамптон) Манчестер Ситигийн 12 дараалсан хожлыг Соуфхамптон таслан зогсоосон бол түүний араас нэхэгч Ливерпуль, Челси, МЮ багууд тус тус хожиж, боломжоо дээшлүүллээ.
- Тоттенхэм бол Английн топ -5 багийн нэг. Сайн довтлогчидтой. Бид ийм багийг талбай дээрээ 2:0-ээр буулган авсандаа баяртай байна. Довтлогчид ажлаа сайн гүйцэтгэсэн. Энэ тоглолтын гол баатар бол яах аргагүй хаалгач Кера. Тэр хэд хэдэн гоолын боломжийг хамгаалж чадсан. Үндсэн хаалгач Мэндиг эзгүй хойгуур тэр өөрийгөө харууллаа. Сүүлийн 2 тоглолтонд тэр нэг ч гоол хаалгандаа алдаагүй. Кера бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн шилдэг хаалгач. Багтаа туйлын нэмэртэй, хүчтэй характертай, маш сайн, өндөр мэдрэмжтэй хаалгач. Челсид ирсэн эхний өдрөөс л тэр багийнхныгаа баярлуулсан. Би түүний тоглолтонд сэтгэл хангалуун байдаг гэж Томас Тучель хэллээ.