Б.БАЯРСАЙХАН (эмч): ЭЛЭГНИЙ ЯМАР Ч ӨВЧНИЙГ АНАГААЖ БОЛНО

2022-01-25  

Элэгний үрэвсэл  их байна. Яагаад?  Өнөөгийн Анагаах ухаан элгийг эмчилдэг тэрхүү эмчилгээг хийхгүй байгаатай холбоотой юм. 20 жилийн тэртээ л  элэгний архаг үрэвсэлтэй гэж эмчилгээ хийлгэж эхэлсэн хүн өнөөдөр ч  эмчлүүлсэн хэвээр.  Ийм эмчилгээ гэж байж болох уу?!

 

 

Элгийг эмчилж,  эдгээдэг тэр л  эмчилгээг хийх ёстой. Тэгэж чадахгүй бол элэг эрүүлжүүлэх хөтөлбөр гэсэн гоё сайхан хичнээн ч хөтөлбөр  хэрэгжүүлээд нэмэргүй. 30 жилийн дараа ч элгээ эмчлүүлсээр л байх болно. Үр дүнгүй!!  Гэтэл элгийг эмчилж болно гэдгийг дэлхийн эмч нар ажил үйлс, бүтээлээрээ баталсан.

Биологийн магистр, Анагаахын ш/у-ны доктор Фредерик Роберт Кленер  эмч С-витаминаар элэгний хурц үрэвслийг амжилттай эмчилдэг болохыг өөрийн  биеэр баталж харуулсан байдаг.  Кленер эмч элэгний хурц үрэвсэлтэй өвчтөнүүдэд  500-700 мг/кг С-витаминыг 8-12 цагийн зайтай судсаар хийж, 10 гр орчмыг уулгаж 3-5 хоногт ямарч үлдэгдэлгүй эмчилж байсан түүх бий. Юуны чинь 20 жил...?  Зарим тохиолдолд С-витаминыг зөвхөн уулгаж эмчилж байсан байна. Нэг өвчтөнд  5 гр С-витаминыг  буцалсан  ус, жимсний шүүсний аль нэгэнд  уусгаж 4 цаг тутамд уулгасан ба 4 хоногт нийтдээ 120 гр С-вит уулгаж бүрэн эмчилсэн тохиолдол бий.

Нүд, биеийнх  арьс нь шарлаж, тасралтгүй бөөлжин огиж,  39*С халуурч ирсэн  элэгний хурц үрэвсэлтэй 27 настай залууг богино хугацаанд эмчилсэн. Түүнд   30 цагийн дотор 270 гр С-вит судсаар хийж, 45гр С-вит уулгасны дараачаар залуугийн   зовиур нь арилж,  шинжилгээ нь  сайжирч, тун удалгүй бие нь бүрэн   эдгэрч , бүр ажилдаа орсон байдаг.

Бас нэг түүх хэлье. Кленер эмч  шарлаж ирсэн 22 настай  залууд  6 хоногийн турш  170 гр С-вит судсаар хийж,  90 гр С-вит уулгах эмчилгээ хийснээр залуу бүрэн эдгэж  эмнэлгээс гарчээ.   1983 онд В-вирусын халдвар авч шарлан,  өдөр бүр 25 гр С-вит судсаараа хийлгэж,  20 гр-г ууж,  хоногт 45 гр С-вит хэрэглэсний үр дүнд  5 хоногийн дараа бүх шинжилгээ нь хэвийн гарч, дахин 5 хоног эмчилгээгээ үргэлжлүүлж ямарч зовиургүй  болсон.   6-12 долоо хоног гэртээ гам барь , ядарна гэсэн эмч нарын зөвлөгөөг үл хайхран ажилдаа орсон тухайгаа   шүдний эмч Овенс гайхан дурдсан нь бий . Түүхийг үргэлжлүүлье.

Эмч Каллежа, Бруукс  нар 1960 онд нэгэн шарлаж ирсэн өвчтөнд шинжилгээ хийхэд элэгний  циррозтой байсан аж. Түүнд өдөр бүр 5гр С-вит судсаар нь хийхэд 24 хоногийн дараа өвчтөний  цус багадалт нь хэвийн болж , элэгний үзүүлэлт нь хэвэндээ орсон байна. Өвчтөний хэвлийн хөндийд үүссэн байсан ус нь шимэгдэж, хоолондоо дуртай болж, бага зэрэг жин нэмсэн гэнэ.

Кирчмайер эмч 1957онд, шарлаж ирсэн 63 хүүхдэд  өдөр бүр 10 гр С-вит судсаар нь хийж эмчлэхэд ямарч хүндрэлгүй түргэн эдгэрч байжээ. Энэ эмчилгээ нь өвчтөний  эмнэлэгт хэвтэх хугацааг 50% багасгадаг юм байна гэж тэрбээр хожим  дүгнэсэн байна .  Биатген эмч  (1961 онд ) 245 шарласан хүүхдийг  хоногт 10 гр С-витаминаар эмчлэхэд эдгэрэлт нь түргэсч, томорсон элэг нь хэдхэн хоногт хэвэндээ орсон  тухай бичсэн нь бий.  Японы  Моришига, Мурата  нарын эрдэмтдийн  1966-1973 онд хийсэн судалгаагаар цус хийлгэсэн мэс заслын өвчтөнүүдэд С-вит судсаар нь хийхэд элэгний вирусын халдвар авах нь эрс багасдаг болохыг баталсан байдаг . Качард  эмч 1980-д онд С-витаминаар элэгний хурц үрэвслийг эмчилж байсан бөгөөд С-витамины эхний тунгаас эхлэн трансаминаза болон бусад ихэссэн ферментүүд бууж эхэлдэг болохыг мөн,  түүнээс 4-5 хоногийн дараа шинжилгээнүүд нь хэвийн болдог гэж баталсан байна. Үүнээс гадна элэгний хурц үрэвслийг С-вит-р эмчлэхэд архаг хэлбэрт шилждэггүй болохыг судалгаагаар тогтоосон. Качард гэмтлийн эмчээр ажилладаг байхдаа түнхний хиймэл үений толгойг бөөрөнхий хийснээс болж түнхний үеэ хиймэл үеэр солиулсан хүмүүст хүндрэл их гардгийг судлан тогтоож, улмаар  түнхний хиймэл үений толгойг бага зэрэг зууван болгож өөрчилснөөр хагалгааны дараах тэрхүү  хүндрэлийг багасгаж чадсан  аж.  Өнөөдөр энэ эмчийн зохиосон түнхний үеийг дэлхий дахинд хэрэглэж буй. Хожим Качард эмч гэмтлийн эмчээсээ татгалзаж,  С-вит-р олон мянган хүнийг эмчилсэн ба ДОХ-г С-вит-р эмчилж болно гэдгийг ч  баталж чадсан юм.

Кленнер эмч элэгний архаг үрэвсэлтэй, өмнө нь 7 сар гормоноор эмчлүүлээд үр дүн өгөөгүй өвчтөнийг С-витаминаар амжилттай эмчилсэн байна . Хамт ажилладаг эмч нар нь дургүй байсан боловч (Кленнер эмч пульмонологийн тасагт ажилладаг байсан) 7 хоногт 3 удаа 45 гр С-вит судсаар нь хийж, өдөр бүр 30 үгр С-вит уулгаж эмчилсэн ба 5 сарын дараа гэхэд өвчтөн ямарч зовиургүй болж бүрмөсөн эдгэрсэн байна.(7хоног бүр 335 гр С-вит хэрэглэсэн)

С-витамин элэгний хурц , архаг үрэвслийг аль алиныг нь ямарч үлдэгдэлгүй эмчилдэг тул эрдэмтэд элгийг эмчилдэг бодисуудаас Роллс-Ройс нь С-витамин гэж хэлсэн байдаг. С-витамины доз хэтэрхий бага байвал ямарч үйлчилгээ үзүүлдэггүй. Манайд байгаа ампултай 5% 2 мл С-вит бол 10 мг С-вит гэсэн үг . Үүнээс 100 ампул нь 10мг•100=1000мг буюу 1 гр болно. 1грС-вит бол 1 настай хүүхдийн урьдчилан сэргийлэх тун. Эмчилгээний тун үүнээс 10-20 дахин их байдаг.

ALA (алфа-липойны хүчил) хорт бодисын нөлөөгөөр элэг гэмтэхээс хамгаалж , элэгний глютатионы хэмжээг 30-70% ихэсгэдэг тул элгийг нөхөн төлжүүлж үрэвслийг нь намдаадаг байна . Элэгний эс гэмтсэн ч гэсэн глютатион нь хангалттай их байвал тэр эс үхэхгүй эргэн сэргэдэг байна.

NAC(N-acetylocysteina ) бас ALA-тай адил элгийг гэмтэхээс хамгаалж, глютатионы хэмжээг ихэсгэдэг тул элэгний үрэвсэлд зайлшгүй чухал бодис.  Хордлого болсон хүний элгийг NAS-аар сэргээж үхлийн аюулаас аварсан тохиолдол ч их байдаг. Тиймээс NAS бол  элэгний архаг үрэвслийн  эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй бодис юм.  Багадаа элэгний хурц үрэвслээр өвдөж байсан (шарлаж байсан) хүмүүс элэгний архаг үрэвсэл болон циррозоос хамгаалж элэгний глютатионыг сэргээх ёстой.

Үүний тулд R-ALA 100 мг-3 удаа , NAC 500мг-2 удаа, Селен 200 мкг-1 удаа , С-вит 1 гр-3-5 удаа , В-вит комплекс уух ёстой. Үүний хажуугаар элгээ цэвэрлэнэ. Ингэж 2-3 жил уувал элэгний архаг үрэвсэл, элэг хатуурахаас айхгүй болно. Элэгний ямар ч вирустэй байсан элгээ цэвэрлээд дээрхи бэлдмэлүүдийг тогтмол уувал вирус элгийг гэмтээхээс 100% хамгаалж чадна .

Элэгний В,С болон бусад вирустай гэж оношлогдсон хүмүүс бас дээрхи эмчилгээг хийвэл элэгний архаг үрэвсэлтэй болохгүй.  Харин вирусээ устгавал элэгний өвчнөөс сэргийлнэ гэдэг  бол эмийн концернуудын бизнес болохоос өвчтөний төлөө хийж байгаа зүйл биш  гэдгийг бид маш сайн ойлгох ёстой.  Бохирдсон, цөсний зам нь бөглөрсөн элгэнд вирус хуримтлагддаг тул үүнээс хамгаалахын тулд элгээ цэвэрлэх л хэрэгтэй .(Элэг цэвэрлэх Кларкийн аргыг би 2020 оны 6 сарын 27 - нд тавьсан байгаа).

Элэгний архаг үрэвслийг эмчлэхийн тулд юуны өмнө элгийг цэвэрлэж цөсний замыг онгойлгож элэгний ажиллагааг сэргээх ёстой. Мөн ходоодыг хүчиллэг болгож гэдэсний бактериа нөхөн сэргээх ёстой. Үүний хамт ALA 200 мг-3 удаа,  NAC 500 мг -2 удаа,  Селен 400 мкг -1 удаа, Сулимарин (зааврын дагуу) , С-вит 25-30 гр өдөрт, сайн чанарын В-витамины комплекс , Д-вит 10-40 мянган оун. Е-вит 400-800 оун, А-вит 25-50 мянган оун, Lecytina 1000мг-2 удаа, Магни 200мг-3 удаа, Цинк 15-30 мг зэрэг  эмчилгээг хийж амжилттай эмчилдэг. Хэрэв шинжилгээнд элэгний үзүүлэлтүүд өндөр гарсан байвал  шинжилгээ хэвэндээ ортол  хэсэг хугацаанд мах идэхгүй хөнгөн хоол иднэ.   (Дээрх витамины дозыг хараад муужрах гэж байгаа эмч байвал витамины талаар ямар ч ойлголтгүй байна гэж өөртөө дүгнэлт хийх ёстой шүү !!!  Би витамины тухай 20 шахуу ном уншиж витамин бүх насны хүнд зайлшгүй хэрэгтэй болохыг ойлгосон)

Манайд байгаа ампултай 5% 2мл С-вит бол 10 мг С-вит гэсэн үг. Үүнээс 100ш  ампул нь 10мг•100=1000мг буюу 1гр болно. 1 гр С-вит бол 1 настай хүүхдийн урьдчилан сэргийлэх тун, эмчилгээний тун үүнээс 10-20 дахин их байх ёстой. Ийм бага С-вит хүнийг эмчилнэ гэж байхгүйг бид ойлгох ёстой.

С-вит судсаар их хэмжээтэй хийхэд Аскорбиниансод гэдэг нэртэйг нь хийдэг. Аскорбиниансод нь химийн шинж чанарын  хувьд давс тул цусны рН-г өөрчилдөггүй .  Мичиганы Анагаахын Академийн  профессор Винсент Заннони  С-вит тогтмол хэрэглэвэл элэгний өвчнөөс айх шаардлагагүй бөгөөд  5 гр-р хэрэглэхэд элэг өөхлөхийг зогсоодог ба 50 гр хүртэл хэрэглэвэл элэгний бүх төрлийн үрэвслийг зогсоож чаддаг гэж баталсан байдаг.

Dr. Shalenberger элэгний С-вирусын архаг үрэвсэлтэй өвчтөнийг 6 сарын турш 7 хоногт 2 удаа цус ханаж, цусан дахь ихэссэн байсан төмрийн хэмжээг норм-д  нь ортол багасгахад элэгний шинжилгээнд Алфа-фетопротеин болон бусад үзүүлэлт нь хэвийн болж үрэвсэл нь намдаж байжээ. Цусанд альбумины хэмжээ 3,6g/dl-c их байгаа үед цус ханахад айх юмгүй гэж энэ эмч тогтоосон байна.

Хортой мөөг идэхэд элэг гэмтэж ажиллагаагүй болж  яаралтай элэг солиулахаас  өөр эмчилгээ байхгүй гэж үздэг. Хортой мөөгний малгайны 1/4 буюу 20гр-г идэхэд элгийг үхүүлдэг байна. Мөөгний хордлого болсон өвчтөнийг С-вит, NAC, ALA зэрэг бодисуудаар эмчлэхэд элэг нь сэргэж элэг солиулах шаардлагагүй болдог гэдгийг олон эмч баталсан боловч одоо болтол албан ёсны эмчилгээнд оруулаагүй байгаа юм. Жил болгон мөөг түүдэг үеэр мөөгөнд хордлоо , яаралтай элэг солихоос өөр аргагүй боллоо гэж мэдээлдэг.  Вастейн доктор 1950-д онд мөөгөнд  хордсон хүнийг С-вит эмчилж болдгийг баталж 2 удаа өөрөө олны өмнө 70 гр хортой мөөг идэж өөрийгөө С-вит-р эмчилж үзүүлж байсан боловч түүний энэ аргыг одоо болтол эмчилгээнд оруулаагүй.

N-acetylocystein-р мөөгөнд хордсон элгийг сэргээдэг болохыг доктор Монтанини  1999 онд 11 хүнийг эмчилж баталсан байдаг.

Биологийн болон анагаахын ш/у-ны доктор Бурт Берксон гэдэг эмч мөөгөнд хордож элэг солиулахаас өөр аргагүй болсон 79 хүнийг АLA-р эмчилж 75 хүний элгийг аварч элэг солиулах шаардлагагүй болгосон байна .  Нью-Йорк хотын Колумбын Их Сургуулийн профессор Рональд Рожерс-д элэгний хавдартай, хавдар нь түргэн томорч байгаа гэж оношлуулсан 19 настай оюутан эмэгтэй үзүүлж туслахыг гуйсан гэнэ. Профессор оюутантай ярилцах явцдаа нэг төрлийн усны ургамлаар хийсэн салатанд маш дуртай тул их иддэг байсныг олж мэджээ. Рональд Рожерс оюутан эмэгтэйн амьдардаг газрыг газрын зураг дээр харахад уг ургамлыг түүдэг голын эх хавьцаа олон малын ферм байдаг ба тэд малаа голын эргийн дагуу бэлчээдэг болохыг олж мэдээд оюутан эмэгтэйг паразитын шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн ба шинжилгээний хариу нь Fasciola Hepatica гэдэг шимэгч байгаа нь батлаглаж, шимэгч устгах эмчилгээ хийж оюутан эмэгтэйн "хавдар" нь алга болсон байна. Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийг Орос, Польшийн ардын эмнэлэгт дээр үеэс овьёосны үрийг чанаж уулгаж эмчилж байсан туршлага бий. 1 стакан овьёосыг(хальстай) угааж 1 литр усанд 1 цаг зөөлөн гал дээр буцалгаж авахад 750 мл орчим шингэн үлдэх ба үүнийг 1/2 аягыг юм идэхээс 30 минутын өмнө ууж өдөрт нь дуусгана. Эсвэл орой овьёосоо 20 минут буцалгаж овьёостой нь хамт халуун саванд хийж хоноод маргааш нь ууж дуусгана. Үүнийг 1-2 сар уугаад 1 сар завсарлаад дахин ууна гэнэ.

Мөн Герсоны эмчилгээ элгийг маш сайн эмчилдэг тухай бичсэн байгаа .

Элэгний өөхлөлт  гэдэг нь цөсний зам бөглөрсөн хүмүүст тохиолддог тул эмчлэхэд юуны өмнө элгээ цэвэрлэж, С-вит , Е-вит 800 оун  хэрэглэж өөхжилтийг зогсоох ба элэгний глютатионыг сэргээхийн тулд АLA, NAC,  Селен хэрэглэх ба ногооны сок аль болох их уувал хүндрэлгүй эдгээж болно. Элэг өөхлөхөд өөх биш 3-глицерид элгэнд хуримтлагддаг тул нүүрс усыг аль болох бага хэрэглэх ёстой.

Сүүлийн үед элгэнд "Milk Thistle"гэдэг эмийг манайд өргөн хэрэглэж байгаа бололтой. Энэ бол Оросоор Расторопша , Польшоор Ostropest гэдэг элгэнд өргөн хэрэглэдэг ургамал юм. Энд гол бодис нь сулимарин байдаг.

Монгол эм,тангуудаа ууж, элэгний судлаас цус хануулаад зун нь гүүний саамаар эмчилвэл элэгний өвчнөө хүндрүүлэхгүй эдгэрүүлж болдог. Гүүний саамаар элэгний архаг үрэвсэл  болон ходоодны шархыг 80%-тай эмчилж болно гэдгийг 1970-д онд Казахстаны эрдэмтэд баталсан байдаг.

 

Польш улс,  КРАКОВ хот 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Azzaya:Bayarsaihan emch yamar emnelgiin emch um boloo 2022-01-27
Болормаа:Тун сайн зөвөлгөө байна. Би өөрийгөө элэгний өвчнөөс аварч байсан . Хавар элэгний судал нээгдэхээр элгээ цэвлалдэг жор байдаг. Витамин С бас их сайн байх нь баярлалаа. 2022-02-05
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?