О.ПҮРЭВ 2 ДАХЬ ТУЛААНАА БААСАН ГАРАГТ ХИЙНЭ

2022-01-26  

Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооны 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship" холбооны 2 дахь тулаанаа ирэх баасан гарагт /01.28/ хийхээр болов.

Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship тус өдөр "Only the Brave" зохиох бөгөөд 11 тулааны тов зарласнаас хамгийн эхнийх нь Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байх юм.

“One Championship” холбооны эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэвийн ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүс байх юм.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?