ПОЛЬШИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ДАСГАЛЖУУЛАГЧААРАА ШЕВЧЕНКОГ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2022-01-28  

No description available. 

Шевченко Польшийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авсан байна. Италийн Серия-А лигийн "Женоа" багийн ерөнхий дасгалжуулагчаар ердөө л 6 сар ажилласан А.Шевченко багийнхаа гэрээг цуцалж чадвал Польшийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Шевченкод олгох жилийн цалингийн хэмжээ нь 33 сая ам.доллар бөгөөд, түүний 50 хувийг нь Польшийн Хөлбөмбөгийн Холбоо гаргаж, үлдсэн 50 хувийг нь спонсороос бүрдүүлнэ гэж заажээ. Польшийн хэвлэл мэдээллийн дийлэнх нь энэ томилгоог - "Манай холбооны ерөнхийлөгч орос хэл л мэддэг учраас Шевченког сонгож байна. Хэрвээ Шевченко үндэсний шигшээгийн дасгалжуулагчаар томилогдвол Польшийн Хөлбөмбөгийн Холбоо дампуурлаа зарла" гэж эсэргүүцлээ.

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?