ХААН ДААТГАЛ", "ШИНЭ ӨНӨӨДӨР" ЗЭРЭГ 4 БАГ ЛИГИЙГ ХОЖЛООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-01-31  

 Монголын Ширээний Теннисний Холбооны 14 дэх удаагийн Дээд Лиг өндөр хөшигөө нээлээ. Цар тахлын улмаас 2 жил өнжсөн энэ удаагийн Дээд Лигийн тэмцээнд "Тэнгис синема", " Хаан Даатгал" , "Мираж", "Өсөх зоос"," Ариг банк-Итгэлт СГ" , "Шинэ-Өнөөдөр", "Бласт", "Чингэлтэй дүүрэг-Оч клуб" оролцож байна. - Энэ удаагийн тэмцээнийг олон улсын шинэчлэгдсэн дүрмээр явуулж буй. Мөн анх удаа Лигийн тэмцээнийг нэг тойргоор явуулах болсон нь цар цахлын онцгой нөхцөлтэй уялдуулж гаргасан шийдвэр гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Sportlife.mn-д мэдээллээ. - Давуулалт буруу хийвэл бөмбөгийг хурааж, өрсөлдөгчдөд оноог олгох болно. Ингэж тус тэмцээний ерөнхий шүүгч Я.Болд тамирчдад анхаарууллаа. Тэрбээр алдаатай давуулалтыг харуулсан дүрс бичлэгийг тамирчдад үзүүлж, дээрх алдааг давтвал бөмбөг хураахыг тамирчид, дасгалжуулагчдад урьдчилан санууллаа. - Багууд тойргийн журмаар нэг тоглолт хийсний эцэст багуудыг 1-8 дугаар байрт эрэмбэлнэ. Өмнө нь хоёр тойргийн тоглолт хийдэг журамтай байхад сүүл мушгисан багууд хасагддаг байсан. Тэгвэл нэг тойрог хийж байгаа онцлогийг харгалзан нэг ч багийг хасахгүй. Дараачийн шигшээ тоглолтонд 1-8, 2-7, 3-6, 4-5 гэсэн сугалаагаар өөр хоорондоо 3 тоглох дүрэмтэй. Түрүүлж хоёр хожсон баг нь шигшээ дөрөвд үлдэж, шагналт байр, аваргын төлөө тэмцээнээ үргэлжлүүлнэ. Уламжлал ёсоор хувь тамирчдын тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр тамирчдын нэг бүрчилсэн төрлийн ранкийг давхар гаргана гэж С.Галбадрах нэмж тайбарлалаа. Лигийн тэмцээн Баасан гараг (18.00-22.30), Ням гараг (10.00-17.00 ) бүрийн дээрх цагуудад "Оч" клубт болох хуваарьтай юм байна. "Хаан даатгал", Шинэ өнөөдөр", "Өсөх зоос" " Тэнгис синема" зэрэг багууд тойргийн эхний тоглолтоо хожиж, эхний 4-д эрэмблэгдэж эхлэв. Тоглолтын дүнг хавсаргав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?