XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дорхи уяачдад манлай уяач, алдарт уяач цол олголоо. МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР: -Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзориг, -Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр, -Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ухнын Эрдэнэбилэг нарыг АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР: -Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Самдангийн Дамбажав, -Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалан, -Дундговь аймгийн Хулд сумын уугуул Дэмчигцоодолын Эрдэнэбулган, -Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул Гомбосүрэнгийн Адъяасүрэн, -Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Паламын Гөлгөө, -Увс аймгийн Түргэн сумын уугуул Сайнжаргалын Анхбаяр, -Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан, -Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Энхбатын Дашчирэв, -Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Энэбишийн Ууганбаяр нарыг шагнасан зарлигийг дуудаж, шагналыг гардууллаа. "Буян үйлдэгч" хэмээх Барс жилийн хүчин бөхийн барилдаанд Архангай Хотонт сумын харьяатч аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлсэн бол, мөн Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн " манлай уяач", Архангай аймгийн Их тамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан, мөн аймгийн уяач Энхбатын Дашчирэв нар " алдарт уяач" цолоор шагнуулж, Архангайчуудаа баярлууллаа.
Б.ПҮРЭВДОРЖ