Нэг хэсэг бэртлээс болж их теннисээ орхих нь гэдэг бодол төрүүлж байсан Рафаел Надал харих болоогүй гэдгээ харуулж, Австралийн Их дуулгад түрүүллээ. Тэгснээрээ 21 дахь удаагийн Их дуулгад аваргалж, ижил 20 ялалттай байсан Серби эр Жойкович, Швейцарь эр Федерер нарыг ардаа орхиж, энэ цаг үеийн хамгийн шилдэг теннисчин боллоо. - Эхний 2 өргийг алдсан. Ялангуяа хоёрдугаар өргийг илүү дутуугаас хожигдсон. Дахиж хожигдох эрхгүй болсон. Анхаарлаа төвлөрүүлж, өөрийнхөө тоглолтыг оруулсны хүчинд гурван өргийг дараалан хожиж чадлаа. Миний амьдрал дахь хамгийн амттай ялалт гэж нэрлэж болно. Энэ ялалтын хүчинд теннисний түүхэн дэх хамгийн олон Их дуулгад түрүүлсэн теннисчин боллоо. Баярт хязгаар алга гэж цомоо өргөсний дараа Австралийн ТВ-д сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Б.Пүрэвдорж