ТОМАС БАХ: ИТГЭЛ, ҮНЭМШИЛ АЛДАРСАН ЭНЭ ҮЕД ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ЗОХИОНО ГЭДЭГ ГАЙХАМШИГ

2022-02-07  

"Бээжин-2022" өвлийн олимпод 91 орны 2900 тамирчин оролцож байна. 

- Цар тахлын энэ цаг үед Олимпийг зохион байгуулна гэдэг амаргүй. Хятад шиг хүчирхэг гүрэн л үүнийг чадлаа гэж Хятад-Африкийн бизнесийн зөвлөлийн консулаар 14 жил ажилласан Сандрайн Ндувинама хэллээ. 

Хичнээн улс төрийн бойкот хийх уриалга гаргасан ч, ОХУ-ын ерөнхийлөгч Путин тэргүүтэй, Монголын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дагалдсан дэлхийн 30 орны тэргүүн Бээжин-2022 өвлийн олимпын нээлтэд биечлэн оролцлоо. 

- Өвлийн олимпыг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулж буй Хятад улсын Засгийн газар, Өвлийн олимпыг зохион байгуулах хороонд талархал илэрхийлье. Бидний жижигхэн ертөнцөд зөрчил газар авч, итгэл үнэмшил алдарч буй энэ үед бие биенээ хүндэтгэсэн, энх тайвнаар зэрэгцэн оршсон энэхүү том үйл хэргийг бодитойгоор гардан зохион байгуулж чадсанд чин сэтгэлээсээ ьалархал илэрхийлье. Ирэх өдрүүдэд олимпийн түүх шинэ шинэ хуудсаар баяжиж, тамирчид маань шинэ дээд амжилт ч тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна. 

Хүсэл эрмэлзэл байхад л хангалттай гэдгийн үлгэрийг Хятадын Засгийн газар үзүүллээ гэж Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах нээлтийн үгэндээ онцоллоо. 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?