ӨВЛИЙН ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТАНД ЭНЭТХЭГЧҮҮД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗЛАА

2022-02-08  

Chinese torchbearer at centre of scandal - Day To News 

Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнд Хятадын чөлөөлөх армийг удирдсан цэргийн дарга Киу Фабао нь олимпийн бамбар өргөх марафонд гар бие оролцсонд Энэтхэгийн Засгийн газар эсэргүүцлээ илэрхийллээ. Өвлийн олимпийг улстөржүүллээ гэж Энэтхэгийн талаас үзэж, тус олимпийн нээлт, хаалтны ёслолын ажиллагаанд албан ёсны төлөөлөгчдөө оролцуулахаас татгалзлаа. - Хятад улс олимпийг улстөржүүлсэн маш буруу жишиг тогтоож байна. 2020 онд өрнөсөн, Галваны хөндийн хилийн зурвасын мөргөлдөөнд Хятадын 4 цэрэг, Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан. Энэ мөргөлдөөнийг удирдсан цэргийн даргаар олимпийн бамбар өргүүллээ. Тиймээс нээлт, хаалтанд оролцохгүй гэж Хятад улсад суугаа Элчин сайд нь байр сууриа илэрхийллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?