МАНЕГИЙН АХАЛСАН СЕНЕГАЛЫН БАГ АФРИКИЙН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

2022-02-08  

No description available. 

No description available.

 

Африкийн цомын аваргын финалын тоглолтын үндсэн цагийн 90 минут, нэмэлт цагийн 30 минут, нийтдээ 120 минутанд нэг ч гоол орсонгүй. Өөр Хоорондоо 0: 0 -ээр тэнцсэн Сенегал- Египтийн баг торгуулийн цохилтоор аваргаа тодрууллаа. Хагас шигшээ тоглолтонд Камеруны багийг торгуулийн цохилтоор (3:1)-ээр хожсон Египтийн баг финалд 4:2-оор Сенегалын багт ялагдлаа. - Бидний гол өрсөлдөгч Камеруныг "зайлуулсан " Египтэд талархаад барахгүй. Учир нь Египет бол хүчтэй өрсөлдөгч биш. Камерун ялагдсан цагаас л бид Африкийн цомыг өргөх боллоо гэдгээ мэдэрсэн. Тоглолтын явцад бид илүүрхсэн. Бүх талаар давуу гэдгээ харуулсан. Эцсийн дүнд торгуулийн цохилтоор ялалтаа баталгаажууллаа. Удаан хүлээсэн цомоо өргөлөө гэж Сенегалын багийн довтлогч Мане сэтгэгдлээсээ хуваалцлаа. - Аз дутлаа. Финалд хожигдоход хамгийн хэцүү. Гар хоосон буцах шиг хүнд мэдрэмж байхгүй гэж бодогдоно. Үнэн харамсалтай байна гэж Салах хэллээ. - Эдуард Менди бол төрмөл хаалгач юм. Байгалиасаа заяагдмал. Тэр олон багийн, олон довтлогчийн урмыг хугаллаа. Тэр үнэхээр хаалгач юм. Хаалгач бол хаалгандаа гоол оруулдаггүй хүнийг л хэлдэг. Менду бол тийм хаалгач юм. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт Челси баг түрүүлэхэд тэр хаалгаа манасан. Энэ удаа Африк Тивийн аваргын цомыг Сенегалын баг өргөхөд тэр мөн л хаалгаа хамгааллаа. Мендид Африк тивийн шилдэг хаалгачийн шагналыг гардуулахдаа баяртай байна гэж Мендид шагнал гардуулах үедээ ОУХБХ-ны Жованни хэллээ. Африк тивийн шилдэг хаалгачаар Менди (Сенегал), Алтан бөмбөгийн эзнээр Винсент Абаобакар (Сенегал), шилдэг тоглогчоор Садио Мане (Сенегал) шалгарлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?