АМЕРИКИЙН УРАН ГУЛГАГЧ КОРОНАВИРУСНИЙ УЛМААС ТЭМЦЭЭНЭЭ ОРХИЛОО

2022-02-08  

Америкийн уран гулгагч Винсент Жоугийн коронавирусний шинжилгээний хоёр дахь хариу “эерэг” гарсан талаар тус улсын Уран гулгалтын холбооны (US Figure Skating) хэвлэлийн алба мэдээлжээ.

Ингэснээр Винсент Жоу уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй болж байгаа юм. Аюулгүй байдлын журмын дагуу тэрбээр тусгаарлагдана. Тусгаарлалтаас гарахын тулд “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь хоёр удаа “сөрөг” гарсан байх ёстой.

Винсент Жоу үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Бээжингийн олимпын наадмаас багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр мөн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт юм. 

Эх сурвалж: МОСКВА. /RIA Novosti/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?