Холимог хосын төрлөөр "Токио-2020 " зуны олимпоос алтан медаль хүртсэн Мимо Ито гурав дахь жилдээ дараалан Япон улсын эмэгтэй нэгбүрчилсэн төрөлд түрүүллээ. Тэрбээр финалын тоглолтонд Хина Хаяатаг 4:1 ( 11-5, 11-9, 11-5, 8-11, 11-6) -ээр буулган авч, аваргын цомыг өргөсөн байна. Мимо Ито нь эмэгтэй хосын төрлөөр Хина Хаяататай хослон мөн алтан медаль хүртжээ.
Японы ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Мимо Итогийн нэгбүрчилсэн төрлийн алтан медалийг 100 мянган us $ дагалджээ.
Б.ЭНХТУУЛ