Э.МӨНХЖАРГАЛ: ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ ЗОРИЛГОТОЙ, ЦААШДАА..

2022-02-11  

No description available.

Цагаан сарын барилдаанд түрүүлж олныг шуугиулсан Архангай аймгийн заан Мөнхжаргал 14 настайгаасаа жудо бөхөөр хичээллэж байжээ. Түүний хэлснээр жудо бөхөөр хичээллэх явцдаа бэртэл авч, түр завсарласан гэдэг. Бэлтгэл сургуулилалт холдсон нь түүний жин нэмэх , улмаар үндэсний бөх рүү " урвахад" хөтөлсөн аж. Энэ тухайгаа: - 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй. Сумын заануудын барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаас барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхийн бэлтгэлээ түлхүү хийх болсон гэж өөрөө хэлсэн байдаг. Тэр цагаан сарын барилдаанаар урамтай сайхан барилдсан. Улсын аварга Бүрэнтөгс, улсын гарьд Гончигдамба, Бадарчч улсын заан Пүрэвсайхан нарын өндөр цолтой бөхчүүдийг удалгүй хаясан. Бүрэнтөгс аваргыг 2018 оноос хойш 3 дахь удаагаа хаяад байгааг бөх судлаачид бичсэн. Барилдааны арга барил нь давшингуй. Угсраа мэхтэй. Мэхэнд тогтоцтой. Хариу мэхтэй зэрэг нь түүний барилдааны давуу тал болсон. - Жудо бөх бол 5 минут л үргэлжилдэг цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Энэ таван минутанд асуудлаа шийдэлцдэг. Энэ л зарчим миний ой тойнд тогтсон юм шиг байгаа юм. Дээр нь олдсон барьц, байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Энэ л намайг маш шуурхай барилддаг гэж харагдуулсан байх гэж тэр сэтгэгдлээсээ хуваалцлаа. Бөхийн удам судраа хайвал, аав Эрдэнэхүү нь цэргийн начин цолтой бол аавынх нь садан Ц.Юүвээ, Ц.Ванчигцэрэн, Ц.Дуламсүрэн гээд ах дүү гурван улсын начин байх. Тэрбээр Арын сайхан хангай нутгийн өнөө цагийн аварга Өсөхбаяр, Санжаадамба, арслан Мөнх-Эрдэнэ, Пүрэвдагва, гарьд Рагчаа, Банзрагч нарыг залгах учиртай бөх төрлөө гэж мэргэжилтнүүд дүгнэж эхэллээ.Энэ тухайд: -Энэ зун улсын наадамд зодоглоно. Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор сайн барилдаж улсын цол хүрэхийг зорьж, бэлтгэлдээ гарсан. Алсдаа үндэсний бөхийн оргил цолд хүрэх холын зорилготой гэж Sportlife.mn сайтад итгэл төгс хэллээ.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?