ЛИГИЙГ "ШИНЭ ӨНӨӨДӨР" БАГ ДАНГААРАА ХОШУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-02-15  

 Хоёр жил өнжсөн Лигийн тэмцээнд нийтдээ 8 багийн 50 орчим шилдэг теннисчид оролцож буй. Хамгийн хүчирхэг багаар улсын 4 удаагийн аварга Я.Бэгз, хошой аварга Б.Баярмагнай ( эр), улсын 10 удаагийн аварга Батхишиг, улсын аварга , олимпийн тамирчин Болор-Эрдэнэ , нэгдүгээр зэргийн тамирчин Мөнх-Өлзий нарын " Хаан даатгал" багийг нэрлэж буй.

Түрүүлж 5 хожил авсан нь ялах бол "Хаан даатгал" багийн Бэгз, Болор-Эрдэнэ нар тус бүр 2 дайрах, Баярмагнай, Батхишиг нар төвөггүй нэг нэг хожил авна гэж ширээний теннис сонирхогчид дүгнэж буй. Одоогоор "Хаан даатгал" баг нэг хожигдолтой явж буй. Гэхдээ энэ нь аварга болоход огт нөлөөлөхгүй юм. Тэд 5 тоглосноос цорын ганц хожигдсон. "Тэнгис синема" баг 5:4-өөр тэднийг буулган авсан. Тус багт 2020 оны отгон улсын аварга Эрдэнэбаяр тоглож буй. Гуравдугаар ракетаар Энхбаяр тоглож буй. Тэдний багийн дэд мастер Билэгжаргал "Хаан даатгал" багийн гол тоглогч Бэгзийг 3:2-оор хожиж багтаа чухал хожил авчрахад нөлөөлсөн. Хэрвээ Билэгжаргал энэ маягаар тоглолтоо үргэлжлүүлбэл "Тэнгис синема" баг финалд шалгарах бүрэн боломжтой.

Энэ удаагийн лигийн финалд шалгарах магадлал өндөр багаар "Өсөх зоос" багийг нэрлэнэ. Улсын хошой аварга Билэгт, улсын хошой аварга Содболор, спортын дэд мастер Сэлэнгэмөрөн, Балдорж, Баттөмөр нар энэ багт тоглож буй. Энэ багийн үр дүн эмэгтэй тоглогчдоос ихээхэн хамаарах болно.

Финалд шалгарах дараачийн баг бол " Ариг- санхүүгийн нэгдэл" . Энэ багт шигшээ багийн тоглогч, 2020 оны УАШТ-ий хүрэл медальт Г.Сэр-Од, спортын мастер Т.Чинзориг, УАШТ-ний мөнгө, хошой хүрэлтэй Б.Должинзуу, УАШТ-ний хошой мөнгөн медальт спортын мастер Индра, спортын дэд мастер Лхагва-Эрдэнэ нар тоглож буй. Тус баг туйлын жигд. Аль ч багийг хожих чадвартай учир финалд шалгарна гэж тооцогдсон.

Тэдэнтэй эн тэнцүү баг бол "Мираж" баг. 2020 оны УАШТ-ний хүрэл медальт, шигшээ багийн тамирчин Тэмүүлэн, Мөнхзориг,(эр), улсын аварга Балжинням, спортын дэд мастер Ариунтуяа, гуравдугаар ракет Билгүүн аль ч багт хэцүү учраа.

Чингэлтэй дүүрэг, Бласт багууд энэ дундаа хамгийн сул учир тойргийн тоглолт өндөрлөсний дараа хүснэгтийг тэргүүлэх хоёр багийн аманд очно.

Одоогоор нэг ч хожигдолгүй "Шинэ өнөөдөр" баг Лигийг дангаараа хошуучилж буй. Тэдний хувьд " Хаан даатгал", Ариг- санхүүгийн" нэгдэл багуудтай тоглох л үлдсэн. "Хаан даатгал", Шинэ өнөөдөр" багийн хэн хожсон нь Лигийн хүснэгтийг тэргүүлэх магадлалтай болсон. "Шинэ өнөөдөр" багт улсын 4 удаагийн аварга, олимпийн тамирчин Лхагвасүрэн, БАТСпартакиадын аварга Төрболд, спортын дэд мастер Намуунбайгаль, Ганцэцэг, гуравдугаар ракетаар спортын дэд мастер Эгшиглэн тоглож буй. Одоогоор тус багийн Эгшиглэн бүх 5 тоглолтоо хожсон үзүүлэлттэй. Энэ багийн амжилт нь мөн эмэгтэй тамирчдын тоглолтоос ихээхэн хамааралтай юм.

Лигийн дараагийн тойрог энэ Баасан гарагийн 18.00 цагаас "Оч" клубт үргэлжилнэ. Тэмцээний нээлт болон, тоглолтын үеэр гэрэл зурагчин Наранзулын дуранд теннисчид ийнхүү буужээ.

No description available.

Холбооны ерөнхийлөгч Дээд Лигийн тэмцээнд оролцогч баг, тамирчдад спортын амжилт хүслээ.

No description available.

Дээд лигт оролцох найман баг нээлтэнд жагслаа.

No description available.

Улсын шүүгч Давааням тэмцээнийг шударгаар шүүхээр тангараглав.

No description available.

Улсын отгон аварга Эрдэнэбаяр, Ундрам нар шударгаар өрсөлдөхөө тангараглав.

No description available.

Улсын шүүгч Түмэн-Өлзий Эрдэнэбаяр- Бэгзийн тоглолтыг шүүлээ.

No description available.

Улсын шүүгч Оюун баруун талдаа нэг оноо нэмэх хөдөлгөөн хийв.

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?