Б.ЦЭРЭНПУНЦАГ ПАРАЛИМПЫН УУЛЫН ЦАНЫН АНХДАГЧ БОЛОВ

2022-02-17  

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаагаа Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болж, түүний паралимпын эрх өчигдөр /2022.02.16/ баталгаажлаа.

Ийнхүү ОУХМ Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин боллоо.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа / гүйлтийн цана - Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цана - Б.Цэрэнпунцаг/ илгээхээр боллоо.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?