БНСУ-ЫН ШОРТ-ТРЕКИЙН ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2022-02-17  

БЭЭЖИН. /Yonhap/. “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн шорт-трекийн 1500м төрөлд БНСУ-ын тамирчин Чой Мин Жон түрүүлснээр “Пёнчан”-ы олимпын аварга цолоо хамгаалж, Бээжингийн олимпоос гурав дахь медалиа хүртжээ.

Тэрбээр 2:17.789 минутад барианд орсноор алтан медалийн эзэн болсон бол Италийн тамирчин Арианна Фонтана /2:17.789/ мөнгө, Нидерландын тамирчин Сюзанна Шультинг хүрэл медалийн болзол тус тус хангасан байна. С.Шультингийн хувьд Италийн тамирчнаас ердөө 0.003 секундын дараа барианд оржээ.

БНСУ “Бээжин-2022” олимпоос хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ бөгөөд хоёуланг нь шорт-трекийн төрөлд аваргалснаар хүртжээ. Чой Мин Жин энэ удаагийн өвлийн олимпоос 1000м, 3000м буухиа төрөлд мөн мөнгөн медалийн эзэн болсон юм.

Ийнхүү тэрбээр өвлийн олимпоос таван медаль хүртсэн амжилтаар өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн БНСУ-ын гурван тамирчинтай эн зэрэгцэж эхэлжээ. Тодруулбал, шорт-трекийн тамирчид болох Чун Ли Кюн, Пак Сен Хи, гүйлтийн тэшүүрчин Ли Сен Хун нар таван медаль хүртсэн амжилт үзүүлж байв. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?