Ингэж Реал Мадрид багийн дасгалжуулагч Анчелотти Парис Сан Жермен багт талбай дээр нь 1:0-ээр хожигдсоны дараа хэллээ. - Түүнийг зогсоох хамгаалагч дэлхийн аль ч багт байхгүй. Мбаппе тэргүүтэй ПСЖ-ийхэн 90 минутын турш довтолсон. Куртоу гоолын 8 цохилтыг хааж, шилдэг хаалгач гэдгээ тоглолтын турш харуулсан ч, тоглолтын төгсгөлд, нэмэлт цагийн 94 дэх минутанд Мбаппегийн доогуур цохисон бөмбөгийг хааж чадалгүй гоол алдсан. Мбаппе бол яах аргагүй Европ тивийн шилдэг тоглогч. Энэ гоол орсноор эхний тоглолтонд Парис Сан Жермен 1:0-ээр хожлоо. Гэхдээ энэ бол эхний 90 минутын л тоглолтын дүн. Хоёр дахь 90 минутын тоглолт манай талбайд болно. Бид өөр тоглолт үзүүлэх болно. Өрсөлдөгчийг талбайн бүх өгцөгт шахах болно. Энэ удаад бие олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Гэхдээ бид амьд гэдгээ харуулах болно гэж Реал Мадрид багийн дасгалжуулагч Карло Анчелотти Испаниа-спорт сэтгүүлд ярилцлага өглөө.
Э. ОТГОО