1924 онд Альпын нурууны Монблан оргилын бэлд зохион байгуулагдсанаас хойш 80 жилийн дараа Бээжин хотод амжилттай болж өнгөрлөө.
Анхны наадамд 16 орны 256 тамирчид оролцож байсан бол Бээжингийн энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 100 гаруй орны 3000 шахам тамирчид уран гулгалт, биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, чарга, тэшүүр, цана гэсэн спортын төрлүүдийн 100 гаруй тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
Тавхан сая хүнтэй Норвеги улс өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медальтай улс. Тус улс нийт 368 медальтайгаас 132 нь алтан медаль аж. Саяын наадмаар меалийнхаа тоог 37-гоор ахиулж 405 болголоо. Өвлийн олимпоос хүртсэн медалийнх нь тоо зуны олимпоос авсан медалиас нь илүү гардаг гуравхан улс байдаг нь Норвеги, Австри, Лихтенштейн юм.
Бээжингийн наадмыг анхнаас нь улс төржүүлэхгүй байх, өвлийн олимпын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийхээ болихыг наадмыг зохион байгуулагчид улаа лараа холбогдох улс орнуудад уриалж байсан боловч бас л зөндөө улс төр орлоо. “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох” талаар ч АНУ тэргүүтнүүд уриаалаад авлаа. Гэвч болдог юм болдгоороо болж, ковидын энэ их халдварын үед наадам маш сайхан зохион байгуулагдлаа.
Өвлийн олимпын XXIV наадам Бээжин, Яньцин болон Жанчхүү хотод болж, Бээжин хот олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж үлдлээ.
Олимпын тэмцээн уралдаанууд болсон бүх байгууламжуудад сэргээгдэх эрчим хүч ашигласан нь байгаль орчны талаасаа тэмдэглүүштэй үйл явдал болсон.
Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцсон тамирчдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд байсан нь өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.
Бээжингийн олимпын үеэр баярлууштай бас гунигт үйл явдал болсон талаар өөрийн ажигласнаасаа хуваалцъя.
Нийтлэлч: Ш.Пүрэвсүрэн