Мо.САЛАХ: НАМАЙГ ТОГТООХ ЭСЭХ НЬ ЛИВЕРПУЛИЙН УДИРДЛАГААС ХАМААРНА

2022-02-21  

No description available.

 Норвичийн хаалгыг " норгож", Ливерпулийн төлөө 150 дахь гоолоо оруулсан Мо.Салах энэ зунаас суларч буй. Түүнийг Ла Лигийн акулууд сонирхож буйгаа илэрхийлсэн. Харин өдгөө долоо хоногт 400мянга, сардаа 1 сая 600 мянган ам.долларын цалин авч буй Мо.Салах:- Ливерпулийг орхих миний эрх удахгүй нээгдэнэ. Энэ бол би заавал Ливерпулийг орхино гэсэн үг биш. Намайг тогтоох эсэх нь Ливерпуль багийн удирдлагын л шийдэх асуудал гэж хэлсэн байна. - Тэр долоо хоногтоо 480 мянган ам. доллар авч буй Роналдогоос өөрийгөө дээгүүр үнэлэхийг хүсэж байна. Түүнд долоо хоногтоо 400 биш, 500 мянгыг, сардаа 2 сая ам.доллар олгох гэрээг санал болговол тэр Ливерпульд үлдэх болно гэж Английн BBC -Спортын тоймч Гарри Линекер хэллээ. Одоогоор түүнийг гүйцэх довтлогч байхгүй. Мо.Салах бол сүүлийн 3 улирал дараалан Английн Премьер Лигийн мэргэн буучаар шалгарсан. Энэ улиралд ч Мо.Салах 17 гоолтойгоор мэргэн буучдыг тэргүүлж буй гэж нэмж тодотголоо.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?