ФИНЛЯНДЫН ХОККЕЙЧИД АНХ УДАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО

2022-02-21  

 Финалын тоглолтонд Оросуудтай учирсан Финляндын хоккейчид 2:1-ээр хожлоо. Оросын багийн довтлогч Михайл Григоренко эхний гоолыг оруулж, багтаа хошуучлал авчирсан ч, финчүүд Оросын хаалганд 2 гоол шигтгэж, өвлийн олимпийн хамгийн гол тоглолтын алтан медалийн эздээр тодорлоо. - Латви, Швед, Швейцарийн багийг буулган авч, хагас шигшээд Словакийн багийг 2:0-ээр буулган авч, АНУ-ын багийг хожсон Оросуудтай таарсан. Хамгийн хүнд тоглолт бол яах аргагүй Словактай хийсэн тоглолт. Харин Оросын баг хэдийгээр эхний гоолыг оруулсан ч, хамгийн зөөлөн " боорцог" байлаа. Бид тэднийг бүх талаар давамгайлсан. Бид гуравдугаар үе дөнгөж эхлээд, 31 дэх секундэнд хожлын гоолоо оруулсан. Финляндын хоккейчид нийтдээ 18 дахь удаагаа өвлийн олимпод оролцож байж анхны алтан медалийг зүүлээ. Өмнө нь 1988, 2006 оны олимпод финалдаж, алтан медалийн оосроос атгаж аваад алдсан. 1994, 1998, 2010, 2014 онд нийтдээ 4 удаа хүрэл медаль хүртэж байлаа. Хоккей бол финляндуудын хувьд үндэсний спорт юм. Тиймээс олимпийн аваргын алтан медалийг эх орондоо аваачиж буйдаа сэтгэл маш хангалуун байна гэж Финляндын довтлогч Валтери Филппула хэллээ.

No description available.

No description available.

No description available.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?