ДЭЭД ЛИГИЙН ШИГШЭЭД "ХААН ДААТГАЛ", ШИНЭ ӨНӨӨДӨР" ЗЭРЭГ 4 БАГ ШАЛГАРЛАА

2022-02-28  

 2022 оны Ширээний теннисний 14 дэх удаагийн дээд лигийн хасагдах шатны финалын эхний тоглолтууд болж өнгөрлөө. Нийт найман баг өөр хоорондоо тойргоор тоглосноос:

1. Хаан даатгал (6 хожил, 1 хожигдол)

2. Шинэ өнөөдөр ( 6 хожил 1 хожигдол)

3. Санхүүгийн итгэлт групп- Ариг банк ( 5 хожил, 2 хожигдол)

4. Тэнгис синема ( 4 хожил, 3 хожигдол)

5. Мираж ( 3 хожил, 4 хожигдол)

6. Өсөх зоос ( 3 хожил, 4 хожигдол)

7. Бласт. ( 1 хожил, 6 хожигдол)

8. Оч клуб (7 хожигдол) авснаар хүснэгтэд эрэмблэгдсэн.

Эрэмбийн дагуу 1-8, 4-5 дээд хэсэгт, 2-7, 3-6 доод хэсэгт оноолтоор таарч тослосноос "Хаан даатгал", "Шинэ өнөөдөр", "Мираж", " Санхүүгийн итгэлт групп- Ариг банк" хагас шигшээд шалгарсан байна. " Тэнгис синема" багийн Эрдэнэбаяр, Балжинням нар ( эрэгтэй эмэгтэй лидер) тус бүр 2 дайрч, өөрсдийн үүргээ гүйцэтгэж нийт 4 хожил авсан ч, ерөнхий дүнгээр 4:5 харьцаагаар ялагдаж тэмцээнийг орхижээ. Харин " Санхүүгийн итгэлт групп- Ариг банк" эхний тоглолтоо алдсан ч, хоёр дахь тоглолтоо хожсоноор шөвгийн тоглолт гарсаа. Тус шөвгийн тоглолтонд "Санхүүгийн итгэлт групп- Ариг банк" багийн Сэр-Од, Должинзуу нарын лидерүүд тус бүр хоёр дайрч, Лхагва-Эрдэнэ гурав дахь ракетийг унагаснаар Миражийн араас шигшээд шалгарлаа. Энэ долоо хоногийн Баасан, Ням гарагт ( гуравдугаар сарын 4, 6-нд) " Оч" төв клубд хагас шигшээ тоглолт эхлэнэ. Хагас шиггээд 1-5 буюу " Хаан даатгал"- Мираж, " Шинэ өнөөдөр- Санхүүгийн итгэлт групп- Ариг банк" учраа таарсан. Эхэлж хоёр ялалт байгуулсан хоёр баг шигшээд шалгарах дүрэмтэй. Түрүүлж 5 хожил авсан бол хожих болзолтой.

No description available.

No description available.

"Хаан датгал" багийн гол хөзөр нь улсын 9 удаагийн аварга Батхишиг, улсын аварга Болор-Эрдэнэ нар. Ард нь улсын 4 удаагийн аварга Бэгз, хошой аварга Баярмагнай нар бий. Тэд бол асаалтай танк л гэсэн үг.

No description available.

"Хаан даатгал"-Мираж багийн хооронд гал авалцсан тоглолт болно. Шигшээ багийн Мөнхзориг, Тэмүүлэн(эр), отгон аварга Ундрам(эм) нар тус бүр 2 дайрах чадвартай. Дээр нь Ариунтуяа, Лхагва-Эрдэнэ нар ч тус бүр нэг нэг хожил авах чадвартай.

No description available.Эгшиглэн. Энэ удаагийн Дээд Лигийн алтан гуравдугаар ракет. 7 тоглож, 7 хожиж "Шинэ өнөөдөр" багтаа чухал, шийдвэрлэх хожил авчирсан тоглогч.

No description available.

No description available.

Дэд мастер Намуунбайгаль, Ганцэцэг. ( Шинэ өнөөдөр). Тэд "Санхүүгийн итгэлт групп- Ариг банк"-ны Должинзуу, Индра нартай тулна. Энэ хоёр залуу охины тоглолтоос "Шинэ өнөөдөр" багийн амжилт шууд хамаарна.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?