Токио-2021 зуны олимпийн хүрэл медальт Монголын бөх Бат-Очирын Болортуяа Туркийн Станбул хотод зохиогдсон Чөлөөт бөхийн өндөр зэрэглэлийн тэмцээнээс 55 кг -ийн жинд алтан медаль хүртлээ. Болортуяа эхний даваанд U-23 -ийн дэлхийн аваргын мөнгөн медальт Энэтхэгийн бөх Поожа Гэхлотыг 11:1, хоёрын даваанд Узбекийн Актенга Куенимжаеваг цэвэр ялж, хагас шигшээд АНУ-ын бөх Доминик Парришийг ялснаар финалдсан. Финалд Малина Дадашеваг эхний үед 8:0-ээр хошуучилж, хоёрдугаар үед 2 оноо алдаж, 8:2-оор ялснаар алтан медалийн эзэн болсон. - Манай шигшээ баг маш шаргуу ажиллаж буй. Дасгалжуулагчийн даалгаврыг сайн биелүүлсэн. Би ч итгэлтэй барилдсан. Дээр нь сэтгэл зүйн бэлтгэл сайн байсан нь амжилт гаргахад нөлөөллөө гэж алтан медаль авсны дараа Болортуяа хэллээ. Энэ тэмцээнээс Цэрэнчимэд мөн алтан медаль хүртэж монголчуудаа баярлууллаа.
Э.ОТГОО