Ливерпуль энэ улирлын эхний цомоо өргөлөө. Клопп Ливерпуль багийг удирдах болсон 2015 оноос хойш анх удаа Английн Карабао цомын эзэн боллоо. Тэгснээр Ливерпуль баг Клоппын удирдлага дор Английн Премьер Лиг, Аваргуудын Лиг, Евро супер цом, Дэлхийн багийн аваргын цом дээр бас нэгэн цом нэмлээ. - Маш хүнд тоглолт. Аль аль нь тус бүр хоёр хоёр гоол оруулсан ч, шүүгчид тооцсонгүй. Ялагчийг торгуулийн цохилтоор тодрууллаа. Талбай дээрх бүх 11 тоглогч гоолдлоо. Челси багийн хаалгач нервээ барьж чадсангүй. Тэр бөмбөгийг хаалганы дээгүүр цохисноор бид яллаа. Анх удаа Карабао цомыг өргөлөө. Сэтгэл өндөр байна. Одоо бидэнд Аваргуудын Лигт, Премьер Лигт түрүүлэх зорилгоо биелүүлэх л үлдлээ гэж Клопп сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Б.ПҮРЭВДОРЖ