Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин /Мастер/, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Спорт ордонд 6 өдөр үргэлжилж, улсын аварга охид, хөвгүүдээ тодруулав.
Орон нутагт амжилттай зохион байгуулж байгаа тус тэмцээн бямба, ням гарагт /2022.03.05-06/ охид, хөвгүүдийн тус бүр 10 жингийн шигшээ тулаанууд болж 2022 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Охидын 48 кг-д: Алтан медалийн эзнээр Б.Саруул /Ихэр Бээлий клуб/ шалгарсан бол мөнгөн медалийг У.Отгонтуул /Дорнод аймаг Талын бүргэд клуб/, хүрэл медалийг Ц.Лхам /Swing/, У.Соёлмаа /Warrios/
Охид 50 кг-д: Алтан медаль - С.Биндэръяа /Хөвсгөл аймаг, One Boxing/, Мөнгөн медаль -М.Одонгэрэл /Булган аймаг/, Хүрэл медаль-Б.Орчлон /Алдар/, Э.Халиунзаяа /Өмнөговь аймаг, Мазаалай клуб/
Охид 52 кг-д: Алтан медаль-Ц.Ариунзул /БТСДС/, Мөнгөн медаль-О.Эрдэнэзул /Орхон аймаг, Инээмсэглэл клуб/, Хүрэл медаль-М.Эрхэмзаяа /Алдар/, Уянга /БТСДС/
Охид 54 кг-д: Алтан медаль М.Цэнддоо /Хөх чоно/, Мөнгөн медаль-Б.Энхжин /Ихэр бээлий/, Хүрэл медаль-Х.Бүжин /БТСДС/, У.Анар /Сүхбаатар аймаг/
Охид 57 кг:д Алтан медаль - М.Анужин /Дорноговь аймаг/, Мөнгөн медаль - Л.Мөнгөнсарнай /Дархан-Уул аймаг Бурхан Халдун клуб/, Хүрэл медаль - К.Таня /Дархан-Уул аймаг Бурхан Халдун клуб/, Мишээл /Булган аймаг/
Охид 60 кг-д: Алтан медаль-Б.Нандин-Эрдэнэ /Булган аймаг/, Мөнгөн медаль-Ц.Нямсүрэн /Дархан-Уул аймаг Бурхан Халдун клуб/, Хүрэл медаль-Х.Номин-Эрдэнэ /БТСДС/, Нандин-Эрдэнэ /Булган аймаг/
Охид 63 кг: Алтан медаль-М.Цолмонжаргал /Булган аймаг/, Мөнгөн медаль - И.Номин-Эрдэнэ /Дархан-Уул Бурхан Халдун клуб/, Хүрэл медаль-Мичидмаа /Говьсүмбэр аймаг/, Ч.Цолмончимэг /БТСДС/
Охид 66 кг-д: Алтайн медаль - Д.Гэрэлсайхан /Булган аймаг/, Мөнгөн медаль-О.Үнэнзаяа /Мон-Эрч клуб/, Хүрэл медаль-Ц.Энхнаран /Дорнод аймаг Талын бүргэд клуб/, Ч.Номуун /Мон-Эрч клуб/
Охид 70 кг-д: Алтан медаль - Б.Намуударь /Дорноговь аймаг/, Мөнгөн медаль-Д.Ичинхорлоо /БТСДС/ Хүрэл медаль-Д.Ичинхорлоо /Булган аймаг/, Х.Хулан /Булган аймаг/
Охид 75 кг-д: Алтан медаль-А.Зейнер /Алдар/, Мөнгөн медаль-Л.Хүслэн /Булган аймаг/, Хүрэл медаль-А.Маралаа /БТСДС/, А.Оюу /Дархан-Уул аймаг Бурхан Халдун клуб/
Монголын эмэгтэй боксчдын залгамж халаа болсон шинэ үеийн шилдэг боксчин охидын шигшээ тулаанууд бямба гарагт ийнхүү амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Охидын баг, тамирчдын амжилтыг харьцуулан дүгнэхэд Биеийн тамир, спортын дунд сургууль, Ихэр бээлий клуб, Булган аймаг, Дархан-уул аймаг, Дорноговь аймгийн охидууд бусдаасаа илүү жигдхэн ур чадвартай, бэлтгэл сургуулилт сайн байлаа.
Харин 3 дугаар сарын 6 буюу ням гарагт эрэгтэй 10 жингийн шигшээ тулаанууд явагдаж 2022 оны аваргуудаа тодруулав.
Эрэгтэй 48 кг-д: Алтан медаль-Б.Анар /Ихэр Бээлий клуб/, Мөнгөн медаль-М.Лувсанпэрэнлэй /БТСДС/, Хүрэл медаль-С.Гантогтох /Булган аймаг/, Б.Өнөрбат /Warrios/
Эрэгтэй 51 кг-д: Алтан медаль-У.Энхсайхан /Ихэр бээлий/, Мөнгөн медаль-Э.Тэнгис /БТСДС/, Хүрэл медаль-Х.Энх-Ерөөл /Баянгол дүүрэг/, С.Бүрэнтулга /Говьсүмбэр аймаг/
Эрэгтэй 54 кг-д: Алтан медаль-Э.Мөнх-Эрдэнэ /БТСДС/, Мөнгөн медаль-Б.Алтангэрэл /Хангарьд клуб/, Хүрэл медаль-М.Энхсайхан /Булган аймаг/, О.Гантөр /Дорноговь аймаг/
Эрэгтэй 57 кг-д: Алтан медаль Г.Үлэмж /Булган аймаг/, Мөнгөн медаль-Ц.Сансар /Хангарьд клуб/, Хүрэл медаль-С.Отгонтөр /БТСДС/, М.Баяржавхлан /Дорноговь аймаг/
Эрэгтэй 60 кг-д: Алтан медаль-Д.Пүрэвдорж /Хангарьд клуб/, Мөнгөн медаль-Б.Батгүн /Сэлэнгэ аймаг Улаан ирвэс клуб/, Хүрэл медаль-О.Азбаяр /Замын-Үүд сум Амжилтын Үүд клуб/, Г.Ган-Эрдэнэ /БТСДС/
Эрэгтэй 63,5 кг-д: Алтан медаль-Б.Очирдарь /БТСДС/, Мөнгөн медаль-Ш.Цэнгүүн /Сэлэнгэ аймаг Улаан ирвэс клуб/, Хүрэл медаль-Б.Баасанхүү /Алдар/, Г.Энх-Очир /Хангарьд клуб/
Эрэгтэй 67 кг-д: Алтан медаль-Ц.Мөнхтулга /Амжилт Fitting/, Мөнгөн медаль-О.Энхтүвшин /БТСДС/, Хүрэл медаль-Х.Ган-Эрдэнэ /One Boxing/, Т.Буяндорж /Radians/
Эрэгтэй 71 кг-д: Алтайн медаль-У.Төгөлдөр /Ихэр бээлий клуб/, Мөнгөн медаль-О.Уламжаргалан /Өмнөговь аймаг Мазаалай клуб/, Хүрэл медаль-Л.Отгонцэнгэл /Мон-Эрч клуб/, И.Тэлмүүн /Swing клуб/
Эрэгтэй 75 кг-д: Алтан медаль-Э.Дэнзэн-Иш /Өмнөговь аймаг Мазаалай клуб/, Мөнгөн медаль-Ц.Анхбаяр /Ихэр бээлий клуб/ Хүрэл медаль-Б.Тэнүүнбаяр /Замын-Үүд сум Амжилтын Үүд клуб/, Чингис /Ихэр бээлий клуб/
Эрэгтэй +75 кг-д: Алтан медаль-Н.Отгонболд /Дорноговь аймаг/, Мөнгөн медаль-А.Очирбат /Дархан-Уул аймаг Бурхан Халдун клуб/, Хүрэл медаль-О.Бат-Очир /Зүүнхараа Хан бокс клуб/, Т.Сумъяабазар /Radians клуб/
Ийнхүү шигшээ тулаанууд амжилттай явагдаж дууслаа. Багийн дүнгээр IBA 1 одтой дасгалжуулагч, Спортын мастер С.Дашбурмаа, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир спортын дунд сургууль 1-байр, Цом, Алтан медаль хүртсэн бол МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Д. Мөнхболд, IBA-ны 1 одтой дасгалжуулагч В.Аззаяа, МБХ-ны 1 одтой дасгалжуулагч Эрдэнэхүү нараар удирдуулсан Булган аймгийн баг 2 дугаар байр, Цом, Мөнгөн медаль, IBA 1 одтой дасгалжуулагч Т.Ганзориг дасгалжуулагчтай Ихэр Бээлий клуб 3 дугаар байр, цом, хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Булган аймгийн тамирчин С.Гантогтох, “Дайчин боксчин” шагналаар Өмнөговь аймгийн Мазаалай клубын тамирчин Э.Дэнзэн-Иш хүртэв. Дайчин боксчны тусгай шагналыг Их Азар ХХК, Хан Жаргалант худалдааны төвийн захирал Ц.Алтансүх хувиасаа гардууллаа. ОУХМ С.Түмэнбаяр агсны нэрэмжит Цом, Мөнгөн шагналыг С.Түмэнбаяр агсны төрсөн ах С.Түмэндэмбэрэл, С.Түмэнбаяр агсны эхнэр Уранмандах нар 57 кг жинд аварга болсон Булган аймгийн тамирчин Г.Үлэмжид гардуулан өглөө.
“Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Хөвсгөл аймаг One Boxing клубын тамирчин С.Биндэръяа, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Дорноговь аймгийн тамирчин Н.Отгонболд нар шалгарлаа.
МБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Булган аймгийн Засаг даргын орлогч, тус тэмцээний ажлын хэсгийн ахлагч Д.Жаргалсайхан, Ази тивийн хошой аварга, Монголын боксын Ууган гавъяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуяг, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, H&H Эрмокон ХХК-ны Захирал М.Баянмөнх, МБХ-ны УЗ-ийн гишүүн, Монгол-333 нэгдлийн захирал У.Баатар, Булган аймгийн БТСГ-ын дарга А.Ханддорж, Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, олимпын хүрэл медальт, Д.Отгондалай, МУГТ, Дархан мэргэн. Ш.Даваахүү, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулга нар тус тэмцээний хүндэт зочид байв.
Эх сурвалж: Д.Өлзийсайхан, МОНЦАМЭ